"Вашингтон" зочид буудалд гарсан галын үеэр нэг иргэн цонхоор үсэрч хөлөө гэмтээжээ
2018/08/23
Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрлах “Вашингтон” зочид буудалд өчигдөр гал гарчээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрынхан очиход тус зочид буудлын хоёр давхарт гал гарч, эд хогшил шатаж байжээ.
Аврагчид галыг шуурхай унтрааж, утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна. Галын үеэр 3 дугаар давхрын цонхоор иргэн 37 настай иргэн үсэрч, хөлийн шагай хэсгээрээ бэртсэн аж.