(хамгийн ихээр үзэн яддаг зүйлийнхээ тухай бичлээ)

Энэ зураг бол Америкт байдаг нэгэн төрлийн гөрөөсний өвчилсөн зураг нэгэн төрлийн вирусны халдвараас болж өвддөг юм байна л даа. (Өвчний нэр нь white-tailed deer Cutaneous fibromas юм байна бас Epizootic hemorrhagic disease буюу товчилсон нэр нь EHD гэдэг вирусээр бас иймэрхүү өвчилдөг гэнэ). Зүгээр л нэг нь яагаад ингэдэг юм бол гээд сонирхоод Facebook-р асуухад л зургийг нь шууд хуулж аваад л нөгөө л нэг үзэн яддаг “Уул уурхайн” салбар луу чихчихсэн хэрэг. Яг зөв хуулийн системтэй бол энэ үйлдлийг гүтгэлэг бас олон нийтийн санааг бодлыг үймүүлсэн үйлдэл гээд тодорхой хэмжээгээр шийтгэх ёстой л доо, тэгж байж дахин ийм тэнэг гүтгэлэгийн зүйлүүд олширохгүй байх юм.

Хамгийн энгийн жишээ 2012 онд дэлхий сүйрнээ гээд нэг авгай ёстой галзуурч алдсан даа, олон ч хүн итгэж тодорхой хэмжээгээр эдийн засаг, сэтгэл зүй болоод цаг хугацаагаар хохирсон санагдаж байна. Хэд хоног харанхуй, хүйтэн болно монгол гэр, лаа, аргал түлж амьд гарах юм яриад байсан бас л ямар ч логикгүй тэнэглэл шүү үнэхээр харанхуй болох юм бол гар чийдэн нь дээр, аргал түлсэнээс нүүрс бүр ядахдаа мод түлбэл хамаагүй илчтэй нь тэнэг хүнд ч ойлгомжтой (хэрвээ аргал үнэхээр илчтэй бол ганг аргал түлж хайлуулах байлаа л даа, тэгвэл нүүрсээ биш аргалаа экспортлох байсан юм), гэхдээ л хүмүүс шуудайгаар нь аргал түүгээд л бас лаа аваад л, дэлхий сүйрнэ гээд гэр бариад л байсан юм даа. Бүүр өөрт тохиолдсон инээдтэй бас эмгэнэлтэй явдлыг бичье. Тухайн үед манай нэг оюутан надаас “багшаа дэлхий сүйрэх өдөр нь хичээл орох уу?” гэж асууж байж билээ, үнэн шүү. Би ч “орноо харин хичээлд ирэхгүй бол чиний хувьд дэлхий сүйрнэ шүү” гэсэн. Гэтэл энэ тэнэг цуу яриаг гаргасан эзнийг яагаачгүй санагдана.

Бас нэг жишээ нь энэ хэдэн эмч нар бол бид нараар үнэндээ л тоглож байна дөө. Хэдэн жилийн өмнө өөх муу л гээд байсан одоо болохоор өөх сайн л гэнэ, аль нь ч үнэн юм. Ус уу л гэнэ гэтэл ус их уух муу л гэнэ, кола муу л гэнэ зарим нь худлаа л гэнэ. Яг баталгаатай судлаад баталсан эх сурвалж бол би одоо болтол хараагүй. Бас давс муу л гэнэ зүгээр л Монголчууд давсны хэрэглээ ихтэй жаахан багасгах шаардлагатай л гэсэн болохоос давсаа огт боль гэж хэлээгүй шд. Гэтэл зарим нь туйлшраад давсгүй юм иддэг болж, давс чинь эрүүл мэндэд хэрэгтэй шдээ. Давс сайн муу гээд байгаа тэр хүмүүс давсныхаа томъёог мэддэг болов уу? Давсны томъёо NaCl энэний Na нь натри, натри хүний эрүүл мэндэд хэрэгтэй юунд гэхээр цусны эргэлт, булчин, мэдрэлийн системд хэрэгтэй харин ихэдвэл буцаад цусны эргэлтээ удаашруулж цусны даралт үүсгэдэг юм байна л даа. Өөр бас сөрөг үр дагаварууд байнаа байна үнэн.

Зарим нь баахан тийм юм биенд сайн тийм юм биенд муу гэсэн элдвийн юм уншсаар байгаад бараг анагаахын салбарт нобелийн шагнал авахуйц мэдлэгтэй болсон байх юм. Тийм сошиал анагаах ухаанд нэвчсэн хүний хажууд байх их хэцүү, тийм ч юм болохгүй ийм ч юм болохгүй гэтэл уншсан зүйлүүд нь ямар ч баталгаа эх сурвалж байхгүй цуурхал тэнэглэл нь ихэдсэн мэдээлэл. Зарим нь бүүр орчин үеийн анагаахын шинжлэх ухаан эдгээж барахгүй байгаа хорт хавдар мэтийн өвчинг буцалсан усанд ямар нэгэн өвс найруулж уугаад л зүгээр болно гэж итгүүлэх жишээний. Хэн баталсан юм, ямар туршилт хийсийн, үр дүн нь яаж гарсын ёстой чөтгөр бүү мэд. Харин анхааруулахад ийм балай зүйлийг өөр дээрээ туршиж болох болохгүй юм хольж идэж ууж тэнэгтэж байгаад мажийв даа.

Дүгнэлт хэлэх гэсэн санаа:
Мэдээлэл бол баталгаатай эх сурвалжтай байх ёстой, нэг үгээр бусдад мэдээлэл түгээж байгаа бол мэдээллийнхээ үг үсэг бүрдээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Эх сурвалжгүй мэдээллийг М.Саруул-Эрдэнэ багш золбин мэдээлэл гэж хэлсэн нь их оносон нэр санагдах юм. Хүмүүс минь золбин мэдээллийн золиос битгий болооч аливаа зүйлийг баталгаатай эх сурвалжаас нь нягталж сураач, хэн нэгэн мэдээлэл оруулсан бол тухайн мэдээлэл оруулсан хүнээс нь үнэн эсэхийг нь заавал шалгааж байх хэрэгтэй байна даа. Тэгэхгүй бол худлаа зүйлээр бусдыг бухимдуулж хэн нэгний ажилд садаа болсон хоролсон зүйл “Хөлсний бичээчид” их хийх юм.
Хүндэтгэсэн: Г.Ц

Миний хувьд элдвийн золбин мэдээлэлд дургүй уншдаг ч үгүй. Дэлхий сүйрэхээс өмнө би өөрөө мажийна гэдэгтээ итгэлтэй байдаг. Өөхтэй махаа шорвог дүрлэгэндээ дүрж идэх дуртай, кола ууна, сайн архийг сайхан ховрын тамхитай бол аль алийг нь татаж л орхино. Нээрээ хамгийн инээдэмтэй юм нь байцаа, цэцэгт байцаа гэх мэт баахан л ногоо идвэл амьд явах юм яриад байх юм тийм байхөө тийм байх. Гэхдээ байцаа идэж амьд явснаас.. таарах зүйр үг нь “муу амьдархаар сайн үх” юмуудаа миний л бодол шүү.

Ашигласан эх сурвалж:
http://www.reddit.com/…/deer_covered_with_cutaneous_fibro…/
http://en.wikipedia.org/w…/Whitetail_Deer_Cutaneous_Fibroma
http://en.wikipedia.org/wiki/Epizootic_hemorrhagic_disease
http://www.outdoorhub.com/…/recognize-5-common-lethal-dee…/
http://www.medicalnewstoday.com/about сайтаас иш татав эрүүл мэндийн хэвлэлийн том компани баталгаатай эх сурвалж.