Жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан 2016 онд БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нь багагүй шүүмжлэл дагуулсан юм. 

Түүнийг 2017 онд уг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлсөн билээ. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Б.Баярсайханыг БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд нь эргүүлэн томилсон байна. 

Тэрээр хуульч, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд "Ийгл" телевизийн анхны Монгол эмэгтэй захирал гэдгээр нь илүүтэй хүмүүс мэддэг билээ. 

www.Seen.mn