Путин хүү барууны санхүүгийн акулуудыг алмайруулав. Сүүлийн үед Путины Төв банктайгаа хийгээд байсан маргаан, Элвира Набиуллинагийн зүгээс рублийн уналтыг зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй цааргалаад байсан зэрэг хачирхалтай үзэгдлүүд нь үнэндээ Путины зохиосон санхүүгийн мехинац ажиллагаа байсан байна.
Саяхны энэ өдрийг болтол Оросын эрчим хүчний компаниудын хувьцааны нэлээд хувь нь барууны коропорацуудын мэдэлд байсан аж. Харин сүүлийн хэд хоногт нефтрийн үнэ огцом буусан, рублийн ханш эрс унасантай холбогдуулан барууны корпорацууд Оросын компаниуд дахь хувьцаагаа их хэмжээгээр зарж хувьцааны үнэ ч бас ихэд унасан байна.
"Обвела всех вокруг пальца и за пару дней заработала более 20млрд долларов плюс вернула около 30% акций собственных монополий"
Тэгээд ч саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Путин зовлонгоо тоочиж, эрчим хүчний компаниудын ирээдүйгүй байдал, хүндрэлийг онцлон дурдсан нь барууны хувьцаа эзэмшигчдийн итгэлийг бүр ч алдуулж хувьцаагаа их хэмжээгээр зархад хүргэсэн байна. Чухам үүнийг л хүлээж байсан Оросууд Путины дохиогоор ихэд хямдарсан хувьцааг нэгэн зэрэг худалдан авсан бөгөөд (барууныхны өөрсдийнх нь хэрэглэдэг сонгодог арга) хоёрхон өдрийн дотор $20 тэрбум долларын орлого олж мөн өөрсдийн компанийн хувьцааны 30% орчим хувийг буцаан авсан байна.
Путин барууныхныг, бүр санхүүгийн акулуудыг нь өөрсдийнх нь аргаар сайхан дөнгөлөө. Оросууд одоо өөрийн эрчим хүчний компаниудын орлогоо бүрнээр авах боломжтой болж байгаа бөгөөд энэ нь барууныхнаас тэдний эсрэг зохиомлоор бий болгосон эдийн засгийн хямралыг даван туулхад багагүй тус хүргэх болно.
Путиныг гүнээ хүндэтгэх бас нэгэн шалтгаан нэмэгдэв. Тэр эдийн засгийг маш сайн ойлгодог ерөнхийлөгч, гайхалтай сайн эдийн засагч, биширмээр биржийн санхүүч.

bolod.mn