Хуучин шигээ юу ч бодохгүй эмэгтэй хүнийг хайрлах вэ хүмүүсээ …
2014/01/30
Сайн байцгаана уу юуны өмнө энэхүү сайтыг уншиж бие биендээ сэтгэлийн дэм хайрлаж үнэтэй харамгүй зөвөлгөөгөө чинь сэтгэлээс өгдөг ах эгч нар, үеийн нөхдүүд, дүү нартаа сар шинийн мэнд дэвшүүлье.
Би одоо 25 -тай зорилго минь тодорхой, мөрөөдлөөр дүүрэн, эрч хүчтэй, хүчирхэг ирээдүйдээ бат итгэлтэй ийм л энгийн нэгэн залуу.
Одоогоос яг 2 жилийн өмнө нэгэн бүсгүйтэй найз минь танилцууллаа. Хүнд анхны сэтгэгдэлээр, анхны харцаар дурлаж болдогийг тэр надад мэдрүүлсэн, Анх уулзаад л би тэр үзэсгэлэнтэй бүсгүйд дурласан…. Хайр дурлал ямар агуу гэдгийг, хүнийг ямар их тэмүүлэлтэй, итгэл үнэмшилтэй, зорилго дүүрэн, ёстой даль жигүүр ургуулдаг гэдгийг тэр надад мэдрүүлсэн… Гэхдээ одоо би тэрэнтэй хамт биш байна, хамт биш байгаадаа харамсаж байгаа ч баярлаж байх шиг…
Юу гэхээр би байнга томилолтоор хөдөө гадаагүй явдаг ажилтай.. явахдаа янз бүрийн хугацаагаар явна… Бяцхан гүнж бид /түүнийг ингэж дууддаг байлаа/ хоёр уулзаад бараг 4 сар болж байсан юм,, томилолтын хугацаанаас өмнө буцах баяртай мэдээг түүнд дуулгахаар утас руу нь залгалаа, тэгтэл тэр минь шууд л мэндийн зөрөө үгүй хурдан ирээчээ гээд л эрхэлдэгээрээ эрхэлж байна… тэгэхээр нь хайр хүрээд гэнэтийн бэлэг барих санаатай хайр нь маргааш очноо гээд хэлчихэв яг үнэндээ тэр оройноо очих байлаа.. түүнрүүгээ хотруу орж байх үедээ ярьлаа.. тэр минь унтах гэж байна гээд нойрмог над руу эрхэллээ… би ч хотод ирээд дүүгээрээ бэлдүүлсэн баглаа цэцгээ бариад гэрт нь очлоо… Гэтэл тэр минь гэртээ байсангүй, дүүгээс нь асуухад дөнгөж сая гарсан гэж байв.. 23.00 цаг болж байлаа.. хүлээлээ энэ хугацаанд утасруу нь маш олон залгасан боловч тэр утсаа авсангүй… шөнийн 3 цагийн үед тэр надруу залгалаа би ч бүх явдалаа ярьлаа, тэгээд түүнийг нэг караокегээс очиж авсан юм, түүний хэлж буй шалтгаан нь унтах гэж байхад найз нь гэнэт залгасан гэв.. тэгээд үгүй гэж хэлж чадалгүй уулзсан гэлээ… найз нь согтуу гарч ирээд далчигнаад байхаар нь уурандаа хэрэлдчихлээ, түүнтээгээ ч хэрэлдлээ,, гэхдээ тэр шөнө бид хоёр тэврэлдээд л унтлаа..
Ганц ч удаа хэрүүл хийж байгаагүй бид хоёр анх удаагаа ам зөрсөн нь энэ байлаа… энэ явдалаас хойш ахиад 4 сар болов энэ хугацаанд би байнга л хөдөө урт богиноор явна, ирээд түүнтэйгээ жаргана… хайрыг мэдэрнэ… бүгдийг түүнд зориулна… бараг шахуу хамт амьдардаг болов хажуу өрөөнд… нэг өдөр нэг шалихгүй юмнаас ам зөрөв.. би ч уурлаад орой очихгүй нилээн гүрийв.. тэр маань ч ярихгүй байлаа, тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв гэгчээр бас л шөнө дөлөөр 12.00 цагийн үед лифтгүй байрны шатаар дээш гүйж байтал дээд давхарт тас няс хийсэн эмэгтэй хүний инээд.. гэнэт сонин болоод дээш гүйгээд гартал тэр нилээн согтуу бас нэг залуу цүнхийг нь барьчихсан, түүнийг сугадчихсан явж байлаа.. ингээд л ёстой бөөн юм боллоо.. би ч тэр шөнөдөө түүнээс салахаар шийдэв… 2 хоногийн дараа тэр надруу ёстой уучлал гуйсан хайлсан мсж бичиж байна, би яахав хайртай болохоор нээх үнэд орж чадсангүй л эвлэрлээ.. гэхдээ энэ удаад би шал өөр болсон байлаа,, үе үе тэр явдалыг би түүнд сануулж хэрэлдэнэ, түүнийг харддаг боллоо,, . фаак.. ёстой хог шиг л байлаа… удалгүй шинэ жил ч дөхлөө,, үе үе хэрэлддэг ч халуухан хэвэндээл байлаа.. нэг удаа манай ажлын нет болдоггүй, маргааш нь чухал илтгэл тавих гээд байдаг, нетээс хайх юм ихтэй,, ингээд түүний ажил дээр сууж юм хийхээр болов… түүний минь ажил арга хэмжээтэй байлаа. Юмаа ч нилээн хийлээ, хэсэгхэн зуур амс хийхдээ санаандгүй фэйсбүүк ортол түүнийхрүү автоматоор орлоо…
Тэгтэл мсжүүд нь юу байсан гээч ёстой залуустай хүмүүсийн хэлдэгээр алцагнаж өгсөн байдым,, надтай шатан дээр таардаг залуутай нилээн юм бичиж, нилээн сээтэгнэж, намайг сайн залуу, надад хайртай энэ тэр гээдл,,, бас 4 5 ах залуутай санаж байна энэ тэр гээд л… за ёстой галзуурах шахлаа.. бүр шарандаа комыг нь ухлаа,.. ингээд л бөөн хэрүүл, би уурандаа явдалтай, балиар хүүхнээр нь дуудаад, ёстой алалцлаа,, сална сарнина гээд л одоо бодоход гол харалж байна.. энэ цаг мөчөөс эхэлж ёстой би тагнуул болсон доо.. бүр ажилдаа албаар явахгүй унтаж үлдээд зургийн цомог, дурсгалын дэвтэр гээд хамаг юмыг нь ухна, бүр бачимдаж ухна…Удалгүй түүний урьд өмнө үерхэж байсан 5 6 залуусыг мэддэг болсон байлаа… за ёстой ингээд л хэрүүлийн алим тасрахгүй,, бараг 2 3 хоноод л хэрэлдэнэ, гэхдээ л хайртай хэвэндээ.. тэр надаас залхаж байгаагаа хэлнэ… ингэж байгаад 3-р сар ч болж бид хоёрын нэг жил боллоо.. Маш их аз жаргалтай жинхэнэ хайр ямар байдгийг мэдэрсэн ч бас ямар тамтайг мэдэрдэг боллоо.. бид хоёр ингэж их хэрэлдэж байхаар гээд салахаар шийдлээ 4н сарын үед юмуудаа… тэр надаас салахдаа ёстой байдаг бүх муухай үгээрээ доромжиллоо, чамаас өөр хүнтэй унтсан энээ тэрээ гээд л,, би ч мөчөөгүй өгөхгүй балиар завхайгаар нь дуудаад л… салаад хэд ч хоноогүй би хайртай хүнээ алдаж болохгүй гээд ёстой түүнийг гуйгаад уйлж хайллаа.. тэр нүүр өгсөнгүй,,, нэг орой бараг шөнө болсон байхад.. тэр залгаж байна, маш хурдан ир гэж байна.. тэгэхээр нь гэрт нь очтол орон дээрээ шал согтуу хэвтэж байна..
намайг баахан цохиж нүдлээ, би ч азны юм ингээд л нийллээ гэж бодоод тэврээд л байлаа,, гэтэл утас нь гэнэт дууграад нэг залуу ярьж байна, тэр минь тэр залуутай ярьсаар одоо уулзья энэ тэр гээд гарч одов би ч дагаад гарлаа,, гэтэл нэг залуугийн машинд суугаад яваад өгөв…. ээ бурхан минь… фааааааааак… амьдрал ийм гэжүү… тэр шөнөө залгаж байна би ч авсангүй… энэ явдлаас хойш хагас сар болход би түүнийг санасан хэвээрл байлаа.. хайр үнэхээр хүчтэй юм билээ… нэг өдөр тэр надруу хоёулаа нийлж чадах боловуу гэсэн мсж илгээж байна.. би нилээн бодсоны эцэст хайр хүчтээгийн үлгэрээр нийллээ.. хичнээн хардахгүйг хичээсэн ч хамгийн сүүлийн зураглал.. нүдэнд буугаад хэцүү байлаа.. удалгүй наадам боллоо,, түүний утасны мсжийг нэг өглөө уншлаа… нэг багштайгаа зүгээр л мсж бичсэн байдлыг нь хар болгож өлгөж аваад хэрэлдэж салъя гэж хэлээд саллаа…хоёр хоногийн дараа томилолтоор би явлаа… 30 хоног холбоогүй явж ирээд л түүнийг гуйсан… тэр харин надад азаар нүүр өгсөнгүй… Салснаас хойш бараг 6 сар болж байна. Түүнд хайртай болохоор жаргалтай үеүүдээ ихэвчлэн бодно.. санана залгахыг хүснэ, залгасангүй тэвчсэн… гэхдээ одоо харин салахаар бүрэн шийдэж чадсан..
Энэ дээр би санаанд бууж буй томоохон зүйлсийг л бичлээ,, Маш их зүйл болсондоо,,, хайрлаад сайхан байсан хар гэдэг зүйл бол аюултай,, магадгүй энэ байдлаараа явсан бол би согтуу орж ирээд хүний нялх охиныг зодох байсан биз… Нэг бол өөрийгөө аймар хартай, эмэгтэй хүн болгон ийм байдаг юм боловуу гэж бодох юм… Хамгийн гол нь надад ерөөсөө илүү дутуу хүүхэн шууханы асуудал байхгүй, тийм зүйлийг жигшдэг,,, Яагаад дээрх зүйлс болдог байсныг би ойлгодоггүй, би мөнгө сайн олдог байсан, нөгөө юуны ажилдаа ч сайн байсан гэж боддог,,,
Яг одоо надад эмэгтэй хүнийг хайрлах итгэл ёстой түй ч алга,, айгаад байх юм.. дээрх зүйлс болвол яах вэ гэж бодоод л,, бас өөрөө хардаад, ухаж төнхөөд байх боловуу гэж айгаад л….
Шинэ оны дарааханаас хуучны танил нэгэн даруухан охинтой мсж бичиж байна, гэхдээ одоо хүртэл түүнийг уулзъя гэж хэлж чадахгүй юм.. тэр хэтэрхий даруухан болохоор намайг шууд уулзъя гэхгүй байгаа ч хаяа зухуйлгах юм… Би уулзахуу гэсэн мсж бичиж болиод л… гол нь эмэгтэй хүнд итгэж чадахгүй байна, ажил дээр ч завхай явдал, ийшээ ороод ирсэн ч хэн хэнийгээ араар нь тавьсан зүйлсүүд…. Нэг бол надруу сээтэн хаяаад байгаа нөхөртэй хүүхэнтэй явалдах юмуу,, тэгэж байж ийм зүйлсийг ойлгох юм уу… Яах вэ яавал би хуучин шигээ юу ч бодохгүй эмэгтэй хүнийг хайрлах вэ хүмүүсээ …
Зочин · 2014/02/14
Энэ монгол залуус хүүхнүүд чинь яачихсан юм бэ.Найзууд, ажлынхан хаа сайгүй бие биетэйгээ явалдсан араар тавьсан балиар юмнууд байх юм.Алхам ту******д шүү.Би л лав тийм юмнаас хол байхыг хичээдэг залуу.Илт сээтэгнээд байгаа нөхөртэй нөхөргүй хүүхнүүд ичиж үхээсэй
Зочин · 2014/02/06
Өөр хүний сэтгэлийг хүлээж авах хүртлээ ганцаараа бай, нээрээ шүү, би яг л тэгсэн. Өмнөх хүнээ мартсан үедээ/бүүр мартана гэж юу байхав, хайрлахгүй л гэсэн үг/ өөр хүнтэй нийлсэн нь дээр. Одоогоор хүнтэй үерхээд дэмий, учир нь харьцуулалт маш их явагдана, чи тэглээ ч одоогоор хүн хайрлаж чадахгүй, өөр нэг эмэгтэйг дэмий зовоохийн нэмэр. Тэгэхээр ганцаараа явах хэрэгтэй, чамд өөр хүн олдох нь ойлгомжтой. гэхдээ чи тэр хүнийг хайрлахын тулд сэтгэлээ бэлд.
Зочин · 2014/02/06
chi yun ch surtei romantic ym
Зочин · 2014/02/01
chi ***** ymuu Emegrei humuus tiim l baidag shuu Ooroor yaj bhav daa Bj bgaa ni ter shuu dee Emegtei hun gej iim l baidag ym
Зочин · 2014/01/31
2 3 ch yum uu esvel tuuunees olon emegtei oilguulah yumiig 1 hun oilguulsan amidral der bdag l zuils de
Зочин · 2014/01/31
bi 1l zuil chamd zahii emegtei huniig hardana gedeg bol heterhii ooriig ni doviilgoh bas chini hamgiin tom aldaa terend yamar hatuuljitai bas zarchimtaigaa chi haruulah bsiin teed ter chin bolku bol jinkenee hrtai bsanch bi tuuniigee yavuulsan gedeg ug bdagdaa and meen tegeed em hunees emzeg bhaa bolioo chi anh tiim yavdluudiig medsen l bol 1ch nuur ogohgui bh bsiin teed oooroo terend bas yamar une tsenetei gedgiig medruuleh zz bicheed bval duusku bitgii emegtei huniig hardaj bai har gedeg bol hereggui tehdee tergui chamaig 1 huurlaa 2huurlaa teed asuudal oilgomjtoi chi terend hrtai terend chi yag nasan turshdaa hrlaj amidrah hun ni bishee gsen ug zuer l setgelee tataa
Зочин · 2014/01/31
hairlaj chadah baihaa
Зочин · 2014/01/31
hairlaj chadah baihaa
Зочин · 2014/01/31
MINIIHTEI GAIHALTAI ADILHAN BN
Зочин · 2014/01/31
Zaluu mini ene horvood yamar gaihaltai humuus amidargdiig chi tusuuluhchgui baina. Ene ****** zugeer neg yaldam em baina. Chamd daraagiin udaa lavtai ***n ****** taarna chi l uuruu zuv baij uuriiguu hundelj ***n avch yav oilgooo !!!!!!!!!!!!!!!1
Зочин · 2014/01/31
Ooroosoo ehleed buruugaa haisan ni deer. Chi olihoogui ****ooroo l ali ert salchih yum deer hairtai gej soliorsoor baigaad odiig hursen bna. Oshoo udsan bol yu boloh bsaniig ******* medne.
Зочин · 2014/01/31
medehkumdaa odoo ch getsuu boljde