Ц.Гарамжавын "Монполимент" компанийн уурхайд ажиллаж байсан гагнуурчин эксковаторын шанаганд дарагдаж амиа алджээ
2018/08/30
Заамар дахь алтны уурхайн гагнуурчин амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 60 орчим настай иргэн өчигдөр эксковаторын шанаганд дарагдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Талийгаач гагнуур хийгээд сууж байхад дээрээс нь шанага унаж цохижээ. Ар гэрийнхэн нь өчигдөр хэргийн газарт очсон аж. Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлжээ.
Осол гарсан энэхүү уурхай нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын эзэмшлийн гэгддэг "Монполимент" компанийн уурхай хэмээн карим эх сурвалжууд мэдээлсэн юм.