Л.Мөнхбаясгалан: "Гэр бүлийн 7 хүнээ алдан ядарч яваа эх хүнээс худал хэлж мөнгө авахаас ич сэтгүүлчидээ"
2018/08/30
Авто ослын улмаас нэг гэр бүлийн 7 гишүүн амь насаа алдсан хэрэг 2016 онд гарсан билээ. Уг хэргийн талаар өчигдөр амь үрэгдэгсдийн ар гэрийхэн мэдээлэл хийсэн юм.
Осол 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гарчээ. Осол эмээлтийн замд болсон бөгөөд осолд өртсөн 7240-УБҮ дугаартай Prius-20 машинд 3 хүүхэд, 4 том хүн нийт 7 хүн зорчиж явжээ. 8558-УНС дугаартай Ланд 100 маркийн автомашин тус машиныг нэгдүгээр эгнээнд явж байхад нь хоёрдугаар эгнээнээс шахан орж ирснээр замын хажуу руу орж онхолдохдоо 0116-УНА дугаартай Ланд 200-автомашинтай мөргөлдөж шидэгдсний улмаас машин шатаж дотор нь зорчиж байсан нэг гэр бүлийн 7 гишүүн бүгд амь насаа алдсан юм.
Хэрэг 2016 онд гарсан байтал өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй прокуророос гурван удаа буцаагдаад буйд амь үрэгдэгсдийн ар гэрийхэн гомдолтой буйгаа илэрхийллээ. Тухайн хэрэг гардаг өдөр машин мөргөсөн н.Цэцэгшагдар гэх жолооч хэргийн газраас зугтаасан учир түүнийг жилийн дараа олжээ. Гэвч нэг гэр бүлийн 7 хүний аминд хүрсэн энэ хэрэг өнөөг болтол шийдвэрлэгдэхгүй тэр бүү хэл хэргийн буруутнаар нэрлэгдээд буй н.Цэцэгшагдарт үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болж харин нас барсан дүүд нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд буйг амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа хэллээ. Тэд "Монголын шүүх цагдаагийн байгууллага яагаад үнэн зөв ажиллаж чадахгүй, хэргийг одоо болтол хэрэгсэхгүй болгоод байгаад үнэхээр их гомдолтой байна" гэлээ.
Тэгвэл өчигдөр болсон уг хэвлэлийн хурлын дараагаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан гэр бүлийн 7 гишүүнээ алдан ядарч яваа эх хүнээс худал хэлж мөнгө авсан мэргэжил нэгт сэтгүүлчдийг буруутгажээ.
Тэрээр: "Нэг гэр бүлийн 7 хүн автомашины ослоор нас барсан аймшигт хэргийг Төв аймгийн прокурор 3 дахь удаагаа хэрэгсэхгүй болгоод байгаа. Хуулийнхны энэ мэт явдал тусдаа гэж бодоход манай зарим нэг сэтгүүлчид гэр бүлийнхээ 7 хүнийг нэг дор алдаж шар махтайгаа хатаж яваа хөөрхий ээжээс мөнгө авч нэвтрүүлэг хийж (сая гаруй төгрөг ), мөн дээрээс нь хэвлэлийн бага хурал хийлгэж өгнө гэх нэрээр 400 мянган төгрөг авсан новшийн явдал болжээ. Тэр сэтгүүлчид одоо мөнгийг нь эргүүлээд өгчих. Хэрэв тэгвэл би та нарын нэрийг зарлахаа болилоо. Тэр олон хүний зовлон, нулимсаар олж авсан мөнгө чинь яаж хоол болж хоолойг чинь давна вэ. Олигархуудаас мөнгө авсан бол би дуугүй л өнгөрнө. Харин энэ мэт ядарсан зовсон хүнээс мөнгө аваад байгаад чинь би тэсэхгүй нь... Ичээч та нар.." гэжээ.
www.Seen.mn
болд · 2018/08/30
ПӨӨӨХ АРАЙ Ч ДЭЭ . ЭНЭ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙГАА НЬ ЯДУУ , ТОЛГОЙ НЬ ОЛГОЙ СЭТГҮҮЛЧИД ГЭЖ ҮНЭН ЮМАА