Хичээлийн шинэ жилийн нээлт энэ бямба гаригт болох ч багш нар ирэх даваа гаригаас эхлэн ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа. Боловсролын салбарын ажил хаялтад  70 сургууль, 90 орчим цэцэрлэг нэгджээ.

Энэ талаар өнөөдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг ” Боловсролын салбарынхан есдүгээр сарын 3-наас ажил хаялт хийх хэвээрээ. Багш, сувилагч нарын цалинг ангилал, зэрэглэлээр ялгаж нэмэх нь зохисгүй. Боловсролын салбарынхан зүгээр ажил хаяад суухгүй, өмнөхөөсөө илүү хурц, олон нийтийг хамарсан тэмцлээр ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэлээ.