Чөлөөтийнхөн өөрсдөө П.Орхоныг хорлочихсон юм биш үү
2018/09/03
Дэлхийд босоо аварга хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын гавьяат тамирчин П. Орхоноос допинг илэрсэн гэх мэдээлэл гэрлийн хурдаар тарж эхэлсэн. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялснаар алтан медалийн эзэн болсон.
Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэдэг нь анхаарал татаж байна. П.Орхон МЧБХ болон Азийн допингийн хурлын үеэр “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй. Хүмүүс намайг хорлосон байна. Надад нотлох баримт бий” гэх мэдээллийг тэдэнд хэлсэн ч хүлээж аваагүй гэдэг. Тэгвэл П.Орхоны хэлснээр хэн түүнийг хорлов. Бидэнд олдсон мэдээлэлээр П. Орхоныг барилдахын өмнөх өдөр нэгэн нэр бүхий эмэгтэй тамирчин түүнд “Гаа” хэмээн эм шиг зүйл өгч түүнд хоол хүртэл хийж өгсөн тухайг тамирчид ярьж байна. Хэрвээ тамирчдын хардаж байгаачлаан П.Орхонд өгөөмөр зан гаргасан эмэгтэй тамирчин түүнд идэх юмаар нь дамжуулан түүнийг хорлосон бол яах вэ гэсэн асуултын тэмдэг байна. Ингэж хэлэхийн учир нь П.Орхон албаныханд тайлбар өгөхдөө намайг хүмүүс хорлосон. Надад нотлох баримт байгаа гээд хэлчихсэн нь дээрх тамирчин эмэгтэйг хэлж байгаагаас өөрцгүй болов уу. Ямартай ч энэ асуудал тэднийг ирэхээр шалгагдаж П.Орхоныг хэн байдалд хүргэв гэдэг нь тогтдоогдох нь дамжиггүй. Уг нь энэ удаагийн Азийн наадамд допингийн асуудал дээр маш хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж мэдэгдэл хүртэл хийж байсан. Гэтэл өөрийнхөө хөдөлмөрөөр энэ их амжилтыг бий болгож “Босоо” аварга хэмээгдсэн П.Орхоныг допинг хэрэглэсэн гэдэгт Монголчууд бид одоог хүртэл итгэж чадахгүй байна. Яг үнэндээ Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сандал ширээгээ булаацалдсанаас болж тамирчид нь хүртэл минийх, чинийх гэж хоёр хуваагдаж талцаж байсныг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, тус холбоог хоёр хуваасан ах дүү болох УИХ-ын гишүүн Д.Сумьябазар, аварга Д.Дагвадорж нараас болж өнгөрсөн оны тавдугаар сард болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ-нд манай улсын чөлөөт бөхийн тамирчид оролцох боломжгүй болж байсан түүхтэй. Угтаа бол ах дүү хоёр нийлж Чөлөөт бөхийн холбоог самарч дасгалжуулагч, тамирчдыг хэдэн хэсэг болгон хувааж тэднийг хооронд нь эвдэрүүлж байсан. Магадгүй энэхүү хэрүүл талцлаас болж нэр бүхий эмэгтэй тамирчин хийгээд Чөлөөтийнхөн өөрсдөө П.Орхоныг хорлочихсон юм биш үү. Тиймээс Чөлөөт бөхийн холбоо, улсын шигшээгийн дасгалжуулагч, П.Орхоны дассгалжуулагч багш гэсэн хүмүүсээс хариуцлага нэхмээр байна. Тэгээд ч тогтмол тэмцээн уралдаанд оролцож шинжилгээ хийлгээд явж байсан П.Орхоноос допинг илэрсэн гэдэг нь үнэнээс хол зөрөөд байна Д.Сумьяабзар аа. Эцэст нь хэлэхэд дөрвөн дээл давхарлаж өмссөн эрхэм гишүүн та Чөлөөт бөхийн холбоо гэсэн энэ том айлыг тайван орхиж улсын ажлаа хийвэл яасан юм бэ?.
niigmiintoli.mn
Зочин · 2018/09/04
Dolgorsurengiinh tsadaj hanahguil bnadaa
Зочин · 2018/09/04
Dolgorsurengiinh tsadaj hanahguil bnadaa
Зочин · 2018/09/04
Dolgorsurengiinh tsadaj hanahguil bnadaa
Зочин · 2018/09/04
Dolgorsurengiinh tsadaj hanahguil bnadaa
Зочин · 2018/09/04
Dolgorsurengiinh tsadaj hanahguil bnadaa
Зочин · 2018/09/03
dolgorsurengiin huuhduud mongol eh ornii tuluu yuch hiihgui ee uursudiinhuu tuluuu shunaltaj ugnu duu
шаабар · 2018/09/03
Монгол Улсын нэр хүндэд маш том хор хийж дээ. Сайн шалгаж магадлах хэрэгтэй байх. Орхонд олон хүн итгэл өгсөөр байна.
Dash · 2018/09/03
Buzar Sumiyabazariig -Sumo -Davgaatai ni alae aa eroosoo
Dash · 2018/09/03
Buzar Sumiyabazariig -Sumo -Davgaatai ni alae aa eroosoo
Хүннү · 2018/09/03
Монголчуудын хийдэг ажил мөндөө.
зз · 2018/09/03
арай ч дээ бүүр иймдээрээ тулсан уу. хэлэх ч үг алга