Д.Майцэцэг: Намайг буруутгавал Мурат нэр төрөө хамгаалан нэг муу сэтгүүлч ял аваад хэсэг цуураад намжина
2018/09/05
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 14.00 цагт УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүх хурал шүүгдэгч Д.Майцэцэг шүүх болон прокуороос татгалзах хүсэлт гаргасан учраас тодорхойгүй хугацаагаар хойшилоод байгаа билээ.
Сэтгүүлч Майцэцэг энэ болж буй үйл явдлын талаар өөрийн бодлоо ийн илэрхийлсэн юм.
Надад хардах эрх бий!! Өнөөдрийн шүүх хурлаас төрсөн миний сэтгэгдэл: Шүүх УИХ-ын гишүүн Д. Мурат болон Б. Бахытгүль нарыг буруутгахгүй байхыг хичээж байгааг би анзаарлаа.
Харин сэтгүүлч миний бие УИХ-ын гишүүн болон АН-ын хажууд зүгээр л нэг золиос болох юм байна! Шүүх хэрвээ Д. Майцэцэг намайг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүн Д.Муратын ёс зүйн асуудал дахин дэгдэх нь тодорхой. Харин Д. Майцэцэгийг гэм буруутай гэж үзвэл Д.Мурат нэр төрөө хамгаалан авч үлдэхийн зэрэгцээ нэг муу сэтгүүлч ял аваад хэсэг цуураад намжина. Тиймээс л үүний цаана УИХ-ын гишүүний болоод бүхэл бүтэн намын нөлөөлөл байгаа гэдэг нь харагдаж байна!
Яагaад гэвэл энэ хэрэгт УИХ-ын гишүүн болон энгийн нэг сэтгүүлч 2 тулалдаад байгаа юм. Бахытгүль бол овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдгийн гол жишээ !! Нэг зүйл хэлэхэд би хэзээ ч шантрахгүй. Хэлсэн үг, үйлдэл болгон маань шүүх дээр миний эсрэг ашиглагдаж байна. Би хэрвээ Д. Мурат гишүүний гэрт нь очоод гар утсыг нь хулгайлаад, эсвэл биед нь халдаад өмдийг нь тайлж байгаад зургийг нь авсан бол жинхэнээсээ хувь хүний нууцад халдсан хэрэг болох байлаа.
Гэтэл мэдээллийг олж авсан нь хууль ёсных гэчихээд, сэтгүүлчийнхээ эрх үүргийн хүрээнд олон нийтэд түгээснийг маань буруутгаж эрүүгийн хуулиар яллах гээд байгаа гол шалтгаан нь ердөө л энэ! Ядаж хардах эрхээ ингээд ч болов бичиж болох байлгүй дээ!!
Хүннү · 2018/09/05
Наад шүүх хурлыг нээлттэй хийлгэх хэрэгтэй, энэ сэтгүүлч эмэгтэй өөрийгөө сайн хамгаалах хэрэгтэй Мөнхтуяа гэж мундаг нябо өөрийгөө яаж авч гарлаа даа түүнд ял тулгасан АТГ, поркурор, ҮАГ-ын шинжээчид яаж амьтан болсны хараа биз дээ.
Хүннү · 2018/09/05
Наад шүүх хурлыг нээлттэй хийлгэх хэрэгтэй, энэ сэтгүүлч эмэгтэй өөрийгөө сайн хамгаалах хэрэгтэй Мөнхтуяа гэж мундаг нябо өөрийгөө яаж авч гарлаа даа түүнд ял тулгасан АТГ, поркурор, ҮАГ-ын шинжээчид яаж амьтан болсны хараа биз дээ.
zochin · 2018/09/05
ter ider gedeg shuugchiin khuvtsas umssun ul butekh khunees tatgalzsan ni mash zuv shuu
Зочин · 2018/09/05
hasag aa gej!!!
Зочин · 2018/09/05
ZUV ZUV
MGL · 2018/09/05
Gandaas hujaa Dotroos Kazakuud ideed duusahnee