Гар утсыг нь олж өгсөн солонгос цагдаад монгол тамирчин бүсгүй Чингис хааны дүрстэй түлхүүрийн оосор бэлэглэжээ
2018/09/06
Өмнөд Солонгос улсад гар утсаа таксинд орхиж буусан буудлагын спортын монгол тамирчин эд зүйлийг нь эргүүлэн олж өгсөн цагдаад талархан Чингис хааны дүрс бүхий бэлэг дурсгал өгсөн талаарх мэдээлэл тус улсын үндэсний мэдээллийн Енхап агентлагийн сайтнаа нийтлэгджээ.
2018 оны Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй уг тамирчин гар утсаа алдчихлаа хэмээн Чанвоны цагдаагийн газар иржээ. А гэх 36 настай монгол эмэгтэй тэрбээр гар утсандаа тэмцээний хуваарь зэрэг маш хэрэгтэй мэдээллүүдээ хадгалсан байжээ. Тухайн хэргийг бүртгэх үед цагдаагийн газар монголоор ярих хүн байгаагүй учир тэд орчуулгын аппликейшн ашиглан хоорондоо хэл нэвтрэлцжээ.
Азаар орчуулагч программ тэдний харилцааг хангалттай ойлголцуулсан учир түүний сууж явсан таксиг хамгийн сүүлд зогссон газрынх нь камераар шүүн байршилыг нь тогтоожээ. Харин таксины жолооч тамирчин бүсгүйн орхисон гар утсыг ойролцоох дэлгүүрт үлдээсэн байжээ.
Гар утсаа эргүүлэн авсан А цагдаа нарт талархаж буйгаа ил захидал дээр бичиж илэрхийлээд, нүүрэн талдаа Чингис хааны зурагтай түлхүүрийн оосор бэлэглэсэн байна. Тус гар утсанд А-гийн тоглолтын сүүлийн хэсгийн хуваарь байжээ.
“Тухайн гадаад иргэний гар утсаа үлдээсэн таксиг олоход амаргүй байсан. Азаар орчуулагч апп утсандаа татаж, утсыг нь олж өгсөндөө баяртай байна” хэмээн цагдаагийн ажилтан хэлсэн байна.
Зочин · 2018/09/06
Шившигтэй мал хуухэн