Иргэд автомашины тэгш, сондгой дугаарын зохицуулалт хүсч байгаа гэв үү
2018/09/06
Энэ сар эхэлснээс хойш замын хөдөлгөөний ачаалал ихээхэн нэмэгдээд байгаа билээ. Сурагч, оюутнуудын хичээл эхэлсэнтэй холбогдуулан нийслэл хотод шилжин ирэх хүний тоо нэмэгдсэн нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа.
Иргэдийн дунд замын хөдөлгөөний хэт их түгжирэлийг хэрхэн зохицуулах хотын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд хотын дарга С.Батболд дараах мэдээллийг өгчээ.
Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна. Жилд гаалиар 40 мянга орчим авто машин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Гэтэл нэг ч машин хогийн цэг дээр очихгүй байгаа. Жил бүр нэмэгдэж байгаа энэ машины ачааллыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөгдсөн хот даахад хэцүү. Түгжрэлийг сааруулах олон арга бий. Жолооч нарын ур чадвараас түгжрэлийн 20 хувь хамаардаг гэдэг олон улсын судалгаа байдаг. Явган зорчигчдын орц гарцыг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Автомашины импортын бодлого дээр анхаарах хэрэгтэй. Япон солонгосын хуучин машиныг энд авчирч булшилж байна. Түгжрэлийг бууруулах чиглэлээр өмнө нь иргэдээс тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь татгалзсан. Гэхдээ сүүлийн үед түгжрэлийг сааруулахад арга хэмжээ авах, тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулаач гэсэн санал иргэдээс их ирэх болсон. Гэхдээ бид түгжрэлийг сааруулахад тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаас гадна өөр ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Шууд тэгш, сондгойгоор зорчих шийдвэр гаргахад бас хүндрэлтэй. Тиймээс ойрын хугацаанд тодорхой шийдэлд хүрэх байх" гэлээ.
gomo · 2018/09/06
Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү
Бао Бао Хуа · 2018/09/06
Замын түгжрэлд МАН-с угшилтай дарга нар гол үүрэг гүйцэтгэж байна.Өөрөөр хэлбэл дарга нар албаны машинаар авгай хүүхдээ зөөхдөө цагдаа нар руу утсаар ярьж зам хаалгаж байна.
Зочин · 2018/09/06
Тэгш сондгойгоор нь явуулбал машины тоо дахиад л нэмэгдэнэ.Өвлийн хүйтэнд цэцэрлэг.сургуулийн хүүхдээ яаж зөөх бэ.Дахиад нэг машин лизингээр авах байх даа
Зочин · 2018/09/06
Хотын дарга аа хуучин машин хогноос хайгаад олохгүй ээ.Хуучин машиныг хаягдал төмөрт тушаадаг болсон шүү дээ.10-20 мянган машин татвар төлөдггүй гэсэн .Нийслэлийн Замын цагдаа Татварын алба таны харьанд байдаг бол асуу даа