“Оюутолгой” зогсох тухай яриа байхгүй, гэхдээ...
2018/09/07
“Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Нийт 200 гаруй хуудас материал бүрдүүлсэн аж.
Урьдчилсан байдлаар ажлын хэсгийн гишүүдэд “Нууцын зэрэглэлтэй” гэсэн тамга дараад тараасан байна. Гэхдээ таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын дэд хэсгээс ирүүлсэн дүгнэлтэд зарим зүйлийг дутуу бүрдүүлсэн байгаа аж. Дутуугаа өнгөрсөн сарын 5-ны өдөр гэхэд бүрдүүлж өгөхийг УИХ дахь ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва даалгасан ч одоо болтол хариу ирүүлээгүй байна. Тиймээс энэ сарын сүүл гэхэд эцсийн байдлаар бэлэн болгоно гэж ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэв. “Гэхдээ зургадугаар сард бид урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтээ танилцуулсан” гэж тэрбээр тодотголоо. Эндээс ажлын хэсэг өмнөх дүгнэлтээ баталгаажуулсан байх магадлалтайг харуулж байна. Тэгвэл өмнөх дүгнэлт хэрхэн гарч байв? Өнгөрсөн зургадугаар сард ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва нарын гишүүд төрийн ордонд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Татварын зөрчил “Оюутолгой” компанид гарсан, аудитын байгууллага 155 сая ам.долларын татварын акт тавьсан.
Энэ байтугай дүнгийн асуудал байна. Ямар ч байсан “Оюутолгой” татвараа төлөх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа. Харин хоёр сарын өмнө Rio Tinto группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат манай сонинд өгсөн ярилцлагадаа, татварын актын талаар “Бид таван сая ам.долларыг татварт төлсөн. харин 150 сая ам.долларыг зөвшөөрөөгүй. Учир нь ийм татварын хэмжээг гэрээнд заагаагүй. Асуудлыг шийдэхийн тулд ил тод байх нь чухал. Энэ тал дээр олон улсын туршлагыг харж болно. Гэрээ хэлэлцээрийн асуудлаар ямар нэг маргаан үүсвэл гуравдагч этгээд, арбитрт ханддаг. Бид австралийн арбитрын байгууллагын татварын албанд хамаардаг” хэмээн хэлсэн юм. Улмаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол арбитрт хандана гэж Монголын Засгийн газарт анхааруулснаа ч дуулгасан. УИХ-ын намрын чуулган нээлтээ хийх дөхсөн энэ үед өрнөж буй улс төрийн асуудлын нэг нь яах аргагүй “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж буй ажлын хэсгийн дүгнэлт болчихоод буй. “Оюутолгой” хэрэгтэй, хэрэггүй гэсэн улс төрийн маргаан ч өрнөөд эхэллээ. Харин салбарын сайд Д.Сумъяабазар сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Оюутолгой-н үйл ажиллагааг зогсоох тухай асуудал байхгүй.
Ямар ч байсан “Оюутолгой” татвараа төлөх ёстой хэмээн мэдэгдэж байлаа
“Оюутолгой” зогсвол “Тавантолгой”-г ашиглах тухай ярих хэрэггүй. Манай яамны зүгээс “Оюутолгой”-н бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Сайдын хэлсэнчлэн “Оюутолгой” төсөл зогсох ёсгүй, харин хөрөнгө оруулалтын гэрээнд сайжруулах зүйл бий. Өнөөдрийн байдлаар“Оюутолгой” бол Монголд буй хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч. Үүнд гаднын хөрөнгө оруулалт 66 хувь, Монголынх 34 хувь байгаа. гэхдээ 34 хувийн хөрөнгө оруулалтыг 11 хувийн хүүтэй зээлээр авсан нь тус гэрээг сайжруулах ёстойг батлах нэн тэргүүний бас хамгийн том алдаа гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн юм. Улстөрчид, шийдвэр гаргагчид ч үүнтэй санал нийлдэг. хэдийгээр тус төслийн 34 хувь нь Монголынх ч, түүнийг санхүүжүүлсэн хөрөнгө нь 11 хувийн хүүтэй зээл. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тодорхой хугацааны мөчлөг дээр буцаагаад үүссэн өр нь 34 хувийн хөрөнгө оруулалт дээр нэмэгдээд өр нэмэгдэх хамгийн том нөхцөл төдийгүй монголчууд уг төслөөс ашиг хүртэж эхлэх хугацаа хойшлох шалтгаан болоод буй.
Харин ажлын хэсгийн гишүүд өөрсдийн баялгаа бусадтай хамтарч ашиглахдаа хүүтэй зээл авах ёсгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. “Оюутолгой”-н гэрээний хүрээнд яригддаг өөр нэг маргааны сэдэв нь тус ордоос гарч буй баяжмалын агууламж дахь алт, зэсийн баяжмалын хэмжээг Монгол улс хянаж чаддаггүйтэй холбоотой. Товчхондоо “Оюутолгой” өөрөө тайлагнасан тоог л бид харахаас ямар хэмжээний баяжмал хил гарч буйг огт мэдэж чаддаггүй юм. Түүнээс гадна “Оюутолгой”-н орлогыг Монгол улсаар дамжуулах асуудал үргэлж сөхөгддөг. Үүнийг тавихаар хөрөнгө оруулагч Rio Tinto-гийн зүгээс Монголд зохих түвшинг нь хангасан банк байхгүй гэх шалтагхэлчихээд таг суучихдаг. Баялгийг нь ухах болохоор эдийн засгийн түвшин, хөгжил нь хамаагүй. Орлогоо тайлагнах, ашгийг нь эзэн улс нь хүртэх болохоор янз бүрийн шалтаг шалтгаан хэлдэгт олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Харин одоо манайд ашиггүй, алдагдалтай, эргэлзээтэй энэ мэт асуудлыг шийдэх боломж цаг хугацааны хувьд олдоод байна. Үнэхээр л “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, цаг үеийн таатай байдлыг ашиглаж, өөрсдөдөө давуу тал бий болгож чадвал ядаж баяжмал дахь алт, зэсийн ялгах үйлдвэр барьчих хэмжээний орлогыг Монголдоо авч үлдэх боломж бүрдэх юм.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
kkkkk · 2018/09/08
ЗОГСООСОН НЬ ДЭЭР ДЭЭ. БАЯЛГАА УХУУЛААД БӨӨН ӨРТЭЙ ХОЦОРСНООС
kkkkk · 2018/09/08
ЗОГСООСОН НЬ ДЭЭР ДЭЭ. БАЯЛГАА УХУУЛААД БӨӨН ӨРТЭЙ ХОЦОРСНООС
kkkkk · 2018/09/08
ЗОГСООСОН НЬ ДЭЭР ДЭЭ. БАЯЛГАА УХУУЛААД БӨӨН ӨРТЭЙ ХОЦОРСНООС
kkkkk · 2018/09/08
ЗОГСООСОН НЬ ДЭЭР ДЭЭ. БАЯЛГАА УХУУЛААД БӨӨН ӨРТЭЙ ХОЦОРСНООС
kkkkk · 2018/09/08
ЗОГСООСОН НЬ ДЭЭР ДЭЭ. БАЯЛГАА УХУУЛААД БӨӨН ӨРТЭЙ ХОЦОРСНООС
иргэн · 2018/09/08
ямар нэг Обектод шалгалт оруулчихаад дараа нь Шалгасан материалаа Улсын нууц гээд Нууцын зэрэглэлд оруулж Гадныхантай нийлж идэж уусан Хулгай луйварын асуудлаа далдлахын тулд Ард иргэдээсээ Нууж хаадгаа болих хэрэгтэй Тэртээ тэргүй Оюутолгойн Гэрээ алдаатай хийгдсэн Гадныхантай Ашигтай Улс оронд маань Өгөөж муутай Ашиггүй Гэрээ хийгдсэн гэдгийг Хэн хүнгүй л мэдэж байгаа ш дээ Энэ Гэрээг үзэглэж зурсан Нөхдүүд нь хөлгүй Баяжиж асуудал дагуулаад байж л байгаа ш дээ Даравч далдайна Булавч бултайна гэгчээр Булхай Луйварыг нуусан ч Хэрэг хуучирдаггүй гэгчээр нэг л өдөр бүх зүйл ил болоод л гараад ирнэ ш дээ
БИД арчаагүй байна · 2018/09/07
Яахаараа баялагаа ухуулаад өрөнд даруулж суух ёстой юм бэ? ГЭРЭЭГ үндсээр нь өөрчлөх ёстой. МАН+АН ын авлигачид хагартлаа баяжсан гэрээг өөрчлөх л ёстой
Монгол · 2018/09/07
Хаагаад ууцэлчих канадуудыг Хуу хоож Явуул !!! Оюу Толгойг идээгуй Монгол байсаар Оршсоор Ирсэн
Монгол · 2018/09/07
Хаагаад ууцэлчих канадуудыг Хуу хоож Явуул !!! Оюу Толгойг идээгуй Монгол байсаар Оршсоор Ирсэн