Модель О.Уянгыг загварын ертөнцийн “Эрлэг” хэмээн нэрлэгдсэн алтны магнат Ц.Мянганбаяртай нэр холбогдолгүй, өөрийн  хүч хөдөлмөрөөр “Топ модель” гэх хүндтэй өргөмжлөлийг авсан гэлцдэг. 

Тэрээр Б.Оргил гэх үе тэнгийн залууг ханиараа сонгожээ. Хосууд хамтдаа багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд ихэр охидтой гэнэ.

О.Уянга нь "Гоёл-2009" наадмын топ моделиор “Мисс Монголия″ наадмын “Мисс модель” өргөмжлөлт, “Top model of the world” болон “Miss global city competation” уралдаан зэрэг чамгүй олон шагналын эзэн ажээ. 

www.Seen.mn