Тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцохыг дэмжье
2018/09/08
Өнгөрсөн сарын сүүлчээс эхлээд замын хөдөлгөөны ачаалал эрс нэмэгдсэн. Замын бөглөрөл түгжрэлээс болж бухимдсан иргэд олон. Өглөө ажилдаа цагтаа ирж чадахгүй, орой гэртээ харих гэж бараг хонох шахуу юм болж байна. Яг ачааллын оргил үе нь өглөө ажил эхлэх, орой ажил тарах гэдгийг хүн бүр мэднэ.
Гэхдээ энэ жил бүр арай илүү түгжирч байна. Түгжрэлийг янз бүрээр тайлбарлаж хэлэлцэх юм. Монголчуудын машины тоо ихсэж, хүн бүр машинтай болжээ. Замын том бүтээн байгууллалт хийгдэж байгаа болохоор түгжрэл үүсээд байна ч гэх.
Энэ жил томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаатай холбогдуулан гудамж замын ачаалал урд жилүүдээс маш их байгаа нь үнэн. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа энэ хугацаанд дугаарын хязгаарлалт дээрээ нэмээд ажлын таван өдөр тэгш, сондгойгоор нь явуулж яагаад болохгүй гэж хэрьээ энэ бүтээн байгуулалтын ажил дуусвал хэнд ашигтай бидэнд л ашигтай.
Уг нь замын хөдөлгөөнд автомашиныг тэгш сондгойгоор нь оруулахыг иргэд хүсч буй. Гэхдээ нэг хэсэг нь хүсэхгүй байгаа юм. Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар зохицуулдаг юм байгаа биз дээ. Бусад өдрүүдэд явдгаар нь явуулах хэрэгтэй.
Харин тэгш сондгойгоор хязгаарлах тухайд нийслэлийн Засаг дарга судалж байгаа ч одоохондоо тодорхой хариу гараагүй байгаа гэсэн юм.
Ер нь дугаарыг нь хязгаарлаж, тэгш сондгойгоор нь зохицуулах нь зөв. Нийтийн унаагаа илүү явуулж, хүүхдээ өглөөдөө сургууль, цэцэрлэгт нь эрт хүргэж өгөөд оройдоо аваад байх боломж байгаа шүү дээ.
Гэвч унаатай иргэд өөрсдөө хүсэхгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ төр засгийг түгжрэлд буруутгана. Нийслэл болон Замын цагдаа дандаа ухарсан шийдвэр гаргах гэж улайрдаг. Замын хөдөлгөөнөө сайн зохицуулахад түгжрэл үүсэхгүй мэтээр цэцэрхэх иргэддээ нэгийг бодоод үзээч.
Тэгсэн хэрнээ түгжрэлээс болж их зүйлээрээ хохирч байгаагаа ойлгож байна уу.
Монголчууд бид жоохон хүлцэнгүй байж аливаа зүйлд хүндэтгэлтэй хандмаар санагддаг. Бүгдээрээ автомашинтай хөдөлгөөнд оролцсоноороо хэн хохирч байна бид өөрсдөө л хохирч байна.
Түгжирч зогссоноороо бид эдийн засаг, стресс, бусад зүйлсээрээ хохирч байгаа нь үнэн шүү. Тиймээс түр хугацаанд улсын дугаарыг хязгаарлалттай тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцох нь зөв учраас дэмжье.
О.Сайхан
Оллоо.mn
зочин · 2018/09/09
японы буруу талдаа рультэй машиныг оруулж ирэхийг хориглоё хуучин төмрийн хог баруун гарын дүрмээ л бария л даа
Дамдинпүрэв · 2018/09/09
автобусны зогсоол, 1-р эгннээндмашинаа тавихаа боливол, боломжтой замуудын 1-р эгнээгээр автобуснаас өөр унаа явуулахгүйбол түгжрэл арай дээр байх биз. мөн томчууд зам чөлөөлүүлэхээ болимоор юм
Irgen · 2018/09/09
1saya huntei hotiig iim bailgaj baigaa ni darga nariin buruu Mongolchuud usuj olon bolj bolohgui yum uu. Ustaj tsuurood bugd yavgan yaduu hooson baih yostoi gej uu.
Irgen · 2018/09/09
1saya huntei hotiig iim bailgaj baigaa ni darga nariin buruu Mongolchuud usuj olon bolj bolohgui yum uu. Ustaj tsuurood bugd yavgan yaduu hooson baih yostoi gej uu.
Irgen · 2018/09/09
1saya huntei hotiig iim bailgaj baigaa ni darga nariin buruu Mongolchuud usuj olon bolj bolohgui yum uu. Ustaj tsuurood bugd yavgan yaduu hooson baih yostoi gej uu.
Хүннү · 2018/09/09
Энэ чинь бидний ухамсатай холбоотой. Бид чинь бусдыгаа бодхоо больчихсон үндэстэн болж хувираад байна. Яахаараа тэгш сондгой гэж өөрснөө аятайхан яваач хэн нэгэн хувиа бодогчоос болж зам түгжирдэг шүү дээ. 10 түгжирлээс 7 нь нэг л хүнээс болдог. Өөрснөө л аятайхан бай!!! Түгжрэлгүй замаа сонгооч бүх зам түгжирдэг биш шүү. Жоохон удаашралтай л байгаа болхоос яг гацаад нам зогссон юм алга, бие биенээ хүндлээд хөдөлгөөндөө соёлтой оролцход л болно. Бүтээн байгуулттай холбоотой зам түгжирч байна, "зайсан"-гийханд хэцүү байх шиг байна. Хотын төв, төмөр зам, 10-р хороолол 3,4-р хороолол хэвийн л байна. Жоохон удаан байгаа нь үнэн хотын төвд ажилтай хүн 10-р хороодолд гэртэй очихдоо 30-40 минут л болдог. Энэ бол байх л зүйл хамгийн гол нь замаа л зөв сонго.
Зочин · 2018/09/09
Битгий хуцаа.Чиний бензин цаг заваар түгжрээд байгаа биш.
Лодон · 2018/09/08
Тэгвэл тэгш сондгой дугаартай 2 машинтай болох байхдаа
Лодон · 2018/09/08
Тэгвэл тэгш сондгой дугаартай 2 машинтай болох байхдаа
Зочин · 2018/09/08
Тэгш сондгойгоор зохицуулалт хийх нь зөв. Түгжирж явж байхаар долоо хоногт гурван удаа машинаа унаж ажилаа амжуулж явах нь хүмүүсд дээр санагдаж байна . Эдийн засаг талдаа ч хэрэгтэй биз дээ. Ер нь 2 машингүй айл гэж байхгүй болсон юм биш үү.