Доктор Жулиан Альварез Гарсия спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр сургалт явуулна
2018/09/09
Энэ оны 9-р сарын 13-15-ны өдрүүдэд HerbalifeNutrition компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн Хүний их эмч, Доктор (Ph.D.) Жулиан Альварез Гарсия Монгол улсад айлчилна.
Доктор Жулиан Альварез Гарсия энэхүү айлчлалынхаа үеэр Монгол улсад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнс тэжээлийн боловсрол ба спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр спортын эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулна.
Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрээр хүндийн өргөлт, триатлон, уулын дугуй, хөлбөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр мэргэжлийн болон үндэсний баг, тамирчдад 30-аад жилийн турш зөвлөгөө өгч ажиллажээ.
Доктор Гарсиа нь айлчлалынхаа хүрээнд 9-р сарын 13-ндСпортын төв ордонд биеийн тамир, спортын эмч, дасгалжуулагч нарт спортын анагаах ухаан болонтоглолтын үеийн гэмтэл бэртэл, физик эмчилгээ, тамирчдынажиллахчадварыгтодорхойлохталаар өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцах юм.
Үүний дараа 9-р сарын 14-ний өдөрHerbalife Nutritionкомпанийн хамтран ажилладаг “Эрчим” хөлбөмбөгийн клуб болон хөлбөмбөгийн үндэсний лигийн багуудын эмч, дасгалжуулагч нарт тоглолтын үеэрх бэртэл гэмтэл, урдчилан сэргийлэхболон шим тамирчдын тэжээлийн талаарх сургалтыг зохион байгуулах юм.
Тэрбээр спортын анагаах ухаан болон биеийн тамирын чиглэлээр Испанийн их дээд сургуулиудад лекц уншиж, хичээлийн хөтөлбөрүүдийг уялдуулан зохицуулж ирсэний зэрэгцээ Мадрид дахь Европын Их Сургуульд спортын физик эмчилгээний магистрын хөтөлбөр болон спортын хүнс тэжээлийн докторын хөтөлбөрт тус тус багшилжбайсан. Тэрээр мөн Испанийн Аликанте хотноо орших Мигель Эрнандесийн Их Сургуульд спортын анагаах ухааны дэд профессорын албыг хашиж байсан. Өдгөө Альварез Аликанте Их Сургуульд фитнесийн тусгай хөтөлбөрийг удирдан, багшилж байна.
Доктор Гарсиа Монголд хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд тэрбээр “Монголд айлчлах болсондоо туйлын баяртай байна. Ноднин анх удаа Монголд ирж байсан. Өнгөрсөн жилийн хамтын ажлынхаа үр дүнг харахын зэрэгцээ эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тусын талаар лекц уншиж, спорт эмчилгээний сургалт төлөвлөж байна. Энэ удаа олон уулзалт товлосон. Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдийн клубуудын тоо өсч байгаагаас монголчууд өөрсдийн эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг харж байна” гэж сэтгэгдлээсээ хуваалсан юм.