Төрийн байгууллагад ажилладаг дарга болон ахлан мэргэжилтэн хөрөнгө орлогын мэдүүлэг жил бүр өгдөг. Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд өгдөг бөгөөд эндээс хэн ямар хөрөнгөтэй, ямар тусгай зөвшөөрөл, лиценз эзэмшдэг нь гарч ирдэг. Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүд  нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.

АТГ эрчим хүчний салбар дахь авлигалтай тэмцэж эхэлсэн. Тодруулбал эрчим хүчний төрийн байгууллагад нийтийн албан тушаал хашдаг зарим хүмүүс өөрсдөө эрчим хүчний компани байгуулж тендер авдаг байсан 5,8 тэрбум төгрөгийн зөрчил илрээд байна.

Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна. Товчхондоо өөрөө тендер зарлаад  түүндээ өөрөө ялчихдаг байх магадгүй нөхцөл байдал үүссэн.

Авлигатай тэмцэх газраас энэ мэдээллийг олон нийтэд дэлгэсний дараа Эрчим хүчний сайд яаравчлан хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр ийм төрлийн зөрчил эрчим хүчний салбарт байхыг үгүйсгээгүй. Түүнчлэн өөрийгөө энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Авлигатай тэмцэх газрын шалгатаар гэнэт илэрчихсэн зөрчил биш. Жил гаруй хугацаанд судлаж байгаа асуудал юм. Тухайлбал Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаа. Эдгээр компанийн 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой байна. Харин 130 нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийнх байна. Тодруулбал эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хүмүүс дунд

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                     8 ХҮН

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АСАН                         6 ХҮН

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ        9 ХҮН

СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ                    6 ХҮН

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ                                 4 ХҮН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТАН         35 ХҮН

ШҮҮГЧ                                                                                 1 ХҮН

АЙМАГ, НИЙСЛЭЛ ЗДТГ, ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛТАН                                                                                                               18 ХҮН

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ТӨХК                                      129 ХҮН

ХХК                                                                                       3 ХҮН

УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР                                       1 ХҮН

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР                      3 ХҮН

БУСАД                                                                                   10 ХҮН

Энд дурдагдсан 230 тусгай зөвшөөрлийн 200 гаруй нь ямар нэг байдлаар ашиг сонирхолын зөрчилтэй байх магадлал өндөр байна гэж АТГ үзсэн.  Төрийн өмчийн эрчим хүчний байгууллагад ажилладаг албан тушаалтан, инженерүүд тусгай зөвшөөрөл авчсан тохиолдол их байгааг АТГ онцлов.

Эрчим хүчний салбар дахь ашиг сонирхолын нөлөөг багасгавал тус салбарын зардал буурах боломжтой гэсэн үг. Тухайлбал Эрчим хүчний барилга байгууламж барих 53 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 80 хувь нь төслийн санхүүжилтийн гэрээг эцэслэн байгуулаагүйн улмаас 3-4 жилийн хугацаанд барилгын ажлаа эхлүүлээгүй нийтлэг дутагдал байгааг эрчим хүчний зохицуулах хороо онцолж байсан. Ашиг сонирхолын асуудал бий учраас энэ мэтийн гажуудал байсаар байна гээд хэлчихэд болно.