Амиа хорлохыг завдсан бүсгүйг аварлаа
2018/09/10
Өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр тавдугаар хороонд 15 давхар барилгын 13 дугаар давхраас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага 15:00 цагийн орчимд Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн долоон аврагч, хоёр автомашинтайгаар очиж тус байрны оршин суугч 26 настай Х гэгч эмэгтэйг цонхоор үсэрч амиа хорлох гэж байсныг аварчээ. Улмаар амиа хорлохоор завдсан эмэгтэйг харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Ама хорлох нь асуудлыг шийдэхгүй гэдгийг иргэд ухамсарлаж энэ үйлдэл бусдад буруу үлгэр дуурайлал болохыг бодож болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.