Нээлтээ хийгээд удаагүй "CU" сүлжээ дэлгүүр 2016 онд үйлдвэрлэгдсэн зайрмагуудыг худалдаалж байжээ
2018/09/10
Дэлхий даяар 13.000 салбартай Солонгосын CU сүлжээ конвениенс дэлгүүр өнгөрөгч сард Монгол улсад сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн билээ.
Одоогоор Улаанбаатар хотын төв цэгүүдэд 5-6 салбараа нээгээд буй тус сүлжээ дэлгүүрийн хоолноос "Хог" гарсан тухай иргэн "С" өөрийн цахим хуудсанд мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр дахин нэг иргэн тухайн сүлжээ дэлгүүрийн худалдаалж буй зайрмагууд бүгд 2016 онд үйлдвэрлэгдсэн гэдгийг ил болгожээ.
Иргэн Э: "CU гэх Солонгосын томоохон сүлжээний 24 цагаар ажилладаг дэлгүүр Монголд орж ирсэн байна. МУИС-ын урд талын салбар руу нь орж үзлээ. Бүх зайрмаг нь 2016 онд үйлдвэрлэсэн зайрмаг зарж байна. Манай Монгол зайрмаг, Солонгос зайрмаг ч адил үйлдвэрлэсэн хугацаанаас хойш хадгалах хугацаа нь 6 сар байдаг. Солонгосд үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 6 сар болсон зайрмагийг 70-90% -ын хямдрал зарлаж зарж дуусгадаг ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн зайрмагийг устгалд оруулж борлуулалтаас хасдаг аж. Үүнийг нь мэдэхгүй хүүхэд, жирэмсэн хүн гээд олон хүмүүс идэж байгаа. Дэндүү гэхэд хэтэрхий хүн чанараа уландаа гишгэсэн юм. Гадаадын оронд устгалд оруулах ёстой юмыг өндөр үнээр зарж байдаг. Кассчин охинд хэлсэн тоож байгаа ч юм алга. Монголчууд минь юм авахдаа он сар өдрийг нь сайн харж байгаарай. Бид нарын ходоод хогийн сав биш шүү" гэжээ.
Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүр Монгол улсад нээгдэж буй нь авууштай ч энэ хэмжээнд нэрлэгдэх үйлчилгээний байгууллагаас удаа дараа "Ийм" хэрэг гарч буй нь харамсалтай.
Эх сурвалж: www.Seen.mn
Zochin · 2019/10/27
Une ch gesen undur huuhed,oyutnuudiig shulah gesen gazriig haaval taarna
Zochin · 2018/09/11
Suljee delguuruud hoorondoo alaltsah umaa mongold um hiihed hetsuu hudaldan avagch naraasaa iluu hunees uu haij bugs ugagch nar ni olon
Zochin · 2018/09/11
Kass chin ohin yah ve dee,bidniig basamjilj,ene uhwr mongoluud uy anzaardag uym geed zoriud hog novshoo avchirch zom ashigaa hiij bhgui ut
Зочин · 2018/09/11
Хаагаач.
Зочин · 2018/09/11
солонгосуудын ард нь монгол хүн л байгаа шүү дэ тэднийг л зайлуулах хэрэгтэй
Хүннү · 2018/09/11
Муу санаагаар аа 100 хятад 10 сологостой, 10 солонгос 1 японтой тэнцдэг гэсэн шүү. Манайхан ч яахав дээр дооргүй гадныхны "гар, хөл" болж ард түмнээ л шулахдаа гаршсан хүмүүс. Цаанд эзэн нь нэг солонгос л байгаа биз. Эдэнд монгол хүний эрүүл мэнд ямар хамаатай юм. 2016 оных гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоохон наадуулаа хөөж гарга. Нөгөө хүнсний эрүүл ахуй махуй гээд л дээр дооргүй донгосцгоосон, тэр чинь энэ үү? Тэр хил гааль хорио цээр мэргэжлийн хяналт чинь яасан бүгд үхчихээгүй байлтай. Гадныхан та нарын өмнө "худлаа" бөхөлзөөд ард түмнийг чинь доромжилж байна.

бодлын хулгайч · 2018/09/10
CU ХААХ ХЭРЭГТЭЙ. ХЭН ОРУУЛЖ ИРЛЭЭ. ТОМ ТОМ ХУЦААД БАЙСАН СОЛОНГОСЫН ХОГ ОРУУЛЖ ИРЖ БАЙНА. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ АНХААРААЧЭЭЭ. МОНГОЛЧУУДААР БҮҮ ТОГЛО.