Д.Гантулгын гэм буруутай эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
2018/09/12
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг иргэн Ч.Наранзаяаг хүчиндсэн гэх хэргээр буруутгаад байгаа билээ. Түүнийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13:30 цагт хаалттай болох юм.
Шүүх хурал өмнө нь Ч.Наранзаяа болон Д.Гантулга нарын хүсэлтээр хоёр удаа хойшлоод байсан.
Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны долдугаар сарын 9-нд хүлээн авчээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа