Түгжрэл бууруулах үүднээс эдгээр замын хөдөлгөөний чигийг өөрчилж байна
2018/09/12
Сүүлийн үед замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэн түгжрэл үүсч байгаатай холбогдуулан замын хөдөлгөөн зохион байгуулалтад орж байгаа өөрчлөлтүүдээс танилцуулж байна.
Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийгдэж байна.
Түүнчлэн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна.
Хүүхдийн ордны баруун хойд уулзваар зүүн эргэх боломжтой болно
ГХЯ-ны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Хүүхдийн ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой.
Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Скайтел төвийн автобусны буудлыг шилжүүлнэ
Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байгаатай холбогдуулан Скайтел төвийн#автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.
Зочин · 2018/09/13
Балай ажил хийх юмаа энэ өвөлдөө тэгш сондгой явуулаа гол замууд хаалттай түгжрэл арилахгүй
Зочин · 2018/09/12
Зам тавьж замуудыг хааж байгаа Харин зам тавьж байгаа компаниихан хэр зэрэг цаг ашиглаж хурдан шуурхай замын ажлаа хийж байгаад нь хяналт тавих хэрэгтэй едер харахад зарим зам хийж байгаа ажилчид байхгуй л харагдах юм ажлаа шахаж хийх хэрэгтэй