Мөнгөнд хэт улайрсан Д.Чойжамц хамба юм л бол бусад сүм хийдүүд рүүгээ дайрч давшилдаг боллоо
2018/09/13
Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сүүлийн үед бусад сүм хийдүүд рүү байнга дайрч давшилдаг болсон байна.
Тэрбээр “Манай Гандангаас бусад бүх сүм хийд Хятадын Банчин богдоос мөнгө авч байна. Харин бид нар бол сүсэгтэн олныхоо өргөл бишрэлээр яваа” хэмээн Буддын сүм хийдүүдээ ад үзэх болсон юмсанж.
Харин үүнийг нь лам нар “Өвгөн хамба мөнгө төгрөгөнд улайран шунаж, ааш зан нь эвдэрсэнээс үүдэлтэй” гэж ярих болжээ. Уг нь Монголын бурхан шашны төв хэмээх газрыг тэргүүлж яваа хүний хувьд ийм зохисгүй үг яриа гаргах нь бүү хэл харин ч бусад лам нартайгаа байнга холбоотой байж, нуулгүй санал бодлоо хуваалцаж явах ёстой баймаар.
Гэтэл тэгэхгүй, юм л бол хэл амаа билүүдэн “Муу сайн юмнууд Хятадаас мөнгө аваад байгаа” хэмээн үнэн эсэх нь эргэлзээтэй зүйл ярих болсон нь хачирхалтай. Энэ нь сэтгэл болон хэлээр үйлдэж байгаа нүгэлд тооцогдмоор. Монголын бурхан шашин дөнгөн данган сэргэж байгаа учраас манай лам нар сүмээ өөд нь татахын тулд гадны ямар нэг байгууллага болон Банчин богдоос мөнгө төгрөгийн тус дэм авч байхыг үгүйсгэх аргагүй.
Тэдэнд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц зөв арга зам яагаад зааж өгч болохгүй гэж. Монголын лам нар Далай ламд мөргөдөгөөрөө мөргөж, Банчин ламыг ч гэсэн шүтэж, шашин бурхан хөгжүүлэх нэрээр энд тэндээс хөрөнгө мөнгө босгож байгаа нь хөгшин хамбын атаархлыг төрүүлсэн байж мэдэх юм. Эсвэл мань хүн дөнгөж дал гараад зөнөглөн хий хардаж дэмийрдэг болсон уу. Шашин бурхнаа хагалан бутаргасан иш мухаргүй зүйл ярьж яваа хүн улам зөнөвөл сүсэгтэн олноо Шамбалын дайнд уриалан дуудах ч юм бил үү хэн мэдлээ.
Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин
Зочин · 2018/09/14
Гандангийн тэр олон лам нараар улиралд нэг удаа их цэвэрлэгээ хийлгэж байгаач ээ.Саяхан Гандангаар ороход тоос шороо, хир буртагандаа баригдсан арчаагүй дүр зураг харагдсан. Суух сандалууд нь бохир,шалны будаг нь халцарсан гадаадынхан орж үзэхдээ суухаасаа сэжиглэж байсан. Азийн орнуудын сүмүүд тэгэхэд цагаан хувцастай ороод шал нь дээр хэвтэж байгаад мөргөл үйлдсэний дараа цэв цэвэрхэн.Яахаараа монголчууд дандаа заваан бохир бүдүүлэг байдаг байнаа.
zochin · 2018/09/13
Gandangiin nomiin tarif xet onfor.
hamba zuv helgee sainiig dagaval sarnii gerel gedeg baihaa · 2018/09/13
hamba zuv heljee sainiig dagaval sarnii gerel gedeg baihaa
зочин · 2018/09/13
Хятадаас мөнгө аваад байгаа нь нүгэл байх байлгүй! Авч байгааг нь хэлэх нь нүгэл бус байхаа!
иргэн · 2018/09/13
Өвгөн Хамбын Зан ааш эвдэрч Шашин нэгтэнгүүдрүүгээ Дайрч давшилнаа гэдэг бол Хамба оройгүй их Шунал тачаалд автаж Бурхан Багшийн сургаалийг зөрчиж Зан ааш Үйл хөдлөл нь Нүгэлтэн Босоо ороолон Бүрэлбаагийн шинжтэй болж байнаа гэсэн үг Хамба гуай цаашдаа их Нүгэл үйлдэж Буян номын газрыг Бузарлаж Сүжигтэн олонлуу Дайрч давшлахаас нь өмнө Бурханы шавь олон Лам хуваргууд хоорондоо Зөвлөлдөж Хамбыгаа Төрөлд нь буцаавал Сүжигтэн олонд ч тустай Буян номын газар ч Ариун байх талтай бусуу Ум маани бад мэ хум Бурхан минь юу гээ ч юм болоод байна даа Шашин Бурхан номын газар хүртэл Үймэлдээд Хамбатан хүртэл Төрөл арилжиж Нүгэл үйлдэж Босоо ороолонгийн шинж бүрдэх гэж Бурханы олон Шавь нарын хооронд Шамбалын дайн л Бүү үүсээсэй билээ дээ Бурхан минь Эх болсон Зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд Та биднийгээ Гэгээн мэлмийдээ тольдож Өршөөн соёрхоно уу Хамбатан төрөл арилжсан нь Сүжигтэн бидний буруу бишээ Дэлхий дулаарал Нийгмийн Ороо бусгаа байдал нөлөөлсөн буюу
зочин · 2018/09/13
Чой хамба зөв хэлсэн байна, ийм мундаг хүн яагаад ч бурууг ярихгүй
Зочин · 2018/09/13
Урдаас их мөнгө авбал шашин ч гүй улс ч үгүй болох бус уу? Ухаарцгаа лам нар минь мөнгө ер нь ардаа сайн үйлс дагуулдаг бил үү.хамба болон ахас ихсээ дээдлэхгүй бол энэ улс толгойгүй чөтгөрөөр дүүрлээ .махан толгойтууд минь
Зочин · 2018/09/13
Урдаас их мөнгө авбал шашин ч гүй улс ч үгүй болох бус уу? Ухаарцгаа лам нар минь мөнгө ер нь ардаа сайн үйлс дагуулдаг бил үү.хамба болон ахас ихсээ дээдлэхгүй бол энэ улс толгойгүй чөтгөрөөр дүүрлээ .махан толгойтууд минь