Нийслэлд Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт боллоо
2013/07/03
Нийслэл хот дахь Сүрьеэтэй тэмцэх, түүнээс сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор хамтарсан уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ.
Ууулзалтаар нийслэлийн хэмжээнд тулгараад байгаа сүрьеэгийн асуудлыг ярилцаж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон бөгөөд Нийслэлд Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах тухай шийдвэрийг гаргасан байна.
Тус уулзалтад ЭМЯ, Нийслэлийн ЗДТГ, ХӨСҮТ, ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын Сүрьеэтэй тэмцэх Нийгэмлэг, Монголын Сүрьеэтэй тэмцэх Нэгдсэн Холбоо болон “Энэрэл” эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэг дэх “Амьдрах ухаан” төвийн төлөөлөгчид оролцов.