МАХН-ынхан Н.Энхбаярын төлөө дахин шантаачилж эхлэв үү
2013/03/22
Өчигдөр МАХН-ы гүйцэтгэх товчооны гишүүд хэвлэлийн бага хурал хийж, тус намаас “МАН-тай нийлэх асуудлыг судлах” ажлын хэсэг байгуулсан болохоо мэдэгдлээ. Нэг хэсэг нэгдэнэ гэж бужигнаад сүүлдээ нэг нэгнийгээ “шалбааг”, “шавхруу”, “далай”, “тэнгис”-ээрээ дуудалцаад таг чимээгүй болсон салсан хоёр намын нийлэх асуудлыг дахин сэдэрч эхлэх шиг.
Гэхдээ зорилго нь арай л өөр байх шиг. Үнэхээр МАХН-ынхан МАН-тай нэгдэх хүсэлтэй байна уу аль эсвэл өөр зорилго, ашиг сонирхол агуулагдаж байна уу. Хоёрн намын нэгдэх асуудлыг судлах ажлын хэсгийн ахлагч нь МАН-тай нэгдэхийг хүчтэй эсэргүүцэж байсан УИХ-ын дэд дарга Л.Цог Тэрээр одоо гэнэт сэтгэл санаа нь хувираад МАН-д хайртай болоод ирэв үү. Нэг л эргэлзээтэй. Өмнө нь МАН-ынхан гуйж байсан бол одоо МАХН-ынхан.
Сүүлийн үед албан бус эх сурвалжаар Ц.Элбэгдорж сонгуулиас өмнө Н.Энхбаярт өршөөл үзүүлнэ гэсэн мэдээ цацагдаад байна. Гэхдээ нэг нөхцөл байгаа бөгөөд тэр нь Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөхгүй байх. Үүнийг зөвшөөрвөл тэр удахгүй ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө наранд гарах аж. Н.Энхбаяр гэнэт л ухаарсан мэт шударга ёсыг тогтооно хэмээн шоронгоос захидал бичсэн бол түүнээс өмнө О.Цолмон хадагтай МАХН-ынхандаа хандаж Н.Энхбаярыг авраач гэсэн захидал бичиж тэр нь задарч олон түмний сонорт хүрсэн.
Харин Н.Энхбаяр болоод О.Цолмон хатагтай захидлууд МАХН-ын удирдлагуудыг хөдөлгөөнд оруулсан бололтой. МАХН-ынхан гэнэт л нэг өдөр шударга ёсны аянг эхлүүлнэ гээд л ярьж эхэлсэн. Үнэндээ тэд шударга ёс гэдгээ ч мэдэхгүй л дээ. Үгийг нь мэдчихвэл бүгдийг мэдчихдэг гэж ойлгодог хөнгөн нөхдүүд. Мэдээж хоёр дахь даалгавар болох Н.Энхбаярыг суллуулах даалгавраа тэд МАН-тай нэгдэх дүр эсгэж АН-ынханд шахалт үзүүлснээр бүрэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.
Мэдээж АН тэр дундаа Ц.Элбэгдорж МАН, МАХН-ыг нэгтгэж нэг том өрсөлдөгчтэй болохыг хүсэхгүй. Тиймээс л тэд тохиролцох ёстой. МАХН-ынхан шууд л Н.Энхбаярыг сулал гээд шаардаад эхэлвэл ард түмний элэг доог болно. Угаасаа элэг доог болсоор ирсэн юм чинь. Тиймээс тэд тойруу замаар эрх баригчид болон ерөнхийлөгчид шахалт үзүүлж, шантаажлах аргыг сонгожээ. МАХН-ынхны зорилго бол нэгдэл биш харин Н.Энхбаяр.
Шударга ёсыг тогтооно гэнэ, идэгч Н.Энхбаярыг суллана гэх эсрэг тэсрэг зүйлүүд ярьсан МАХН-ынхан хэдий хүртэл үүнийгээ үргэлжлүүлэх юм бол доо. Тэдний хувьд шударга ёс арай л өөр утгатай байх шиг. Тэд шударга ёсыг арай өөрөөр ойлгоод байх шиг. Намын дарга нь л шударга ёсны илэрхийлэл юм уу даа.
vnfkmaq · 2013/07/13
u2bl5D , [url=http://ltuktuqlgzmg.com/]ltuktuqlgzmg[/url], [link=http://gbaqtyhcrsyx.com/]gbaqtyhcrsyx[/link], http://cjflixoajibq.com/
tkpvjjuvbir · 2013/04/22
wcclMs , [url=http://fligvzpoyzhe.com/]fligvzpoyzhe[/url], [link=http://zwccqesrtkpr.com/]zwccqesrtkpr[/link], http://djmzscxuybnz.com/
Sebastian · 2013/04/14
A spilme and intelligent point, well made. Thanks!