Толгойдоо төмөр зоолгоод амьд үлдсэн жаал
2018/09/15
Миссури муж улсад 10 настай хүү мод дунд барьсан жижиг байшингийн тавцан дээр тоглож байгаад хөл алдан унаж, газарт босгон тавьсан шорлогны урт нарийн төмөр дээр унасан байна. Төмөр хүүгийн толгойг нэвт цоолж гарчээ.
Метр гаруй өндөрөөс унахдаа зоогдсон төмөр хүүгийн яг нүдний доогуур гавлын ясыг нь нэвт цоолон гарсан байна. Хүү маш чангаар орилох үед ээж нь гадаа гартал толгойдооо төмөр зоолгосон хүү нь угтаж авчээ. Түүний эмнэлэгт хүргэж байхад тэрбээр "Ээж ээ би үхэж байна. би үүний мэдэрч байна" хэмээн орилж байжээ.
Эмнэлэгт ирсний дараа мэс заслаар яаралтай төмрийг салгажээ. Азаар зоогдсон төмөр судас дайраагүй учир их хэмжээний цус алдаагүй учир төмрийг авахад арай дөхөм байсан гэнэ. Хүүгийн хувьд амьд үлдсэн нь ид шидийн л зүйл гэж хэлж болно хэмээн гэрийнхэн нь ярьжээ.