Шатахуун дутуу шахаж байна гэсэн мэдээлэлд МХЕГ-аас ийм хариу өгөв
2018/09/17
“Өмнөговь аймагт “Сод монгол” ШТС Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэсэн мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийжээ.
Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015:2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв. Өөрөөр хэлбэл, шатахуун дутуу шахсан зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
kkk · 2018/09/17
Kkkk Ted nar yaj shahaa mednee
Зочин · 2018/09/17
ярьдаг морь уу энэ чинь аан
Зочин · 2018/09/17
Хэзээ, яаж хийх шахахаа тэд мэднэ шү дээ. Мэдээллээр хийхдэг шалгалт бол шалгалт биш.
иргэн · 2018/09/17
Шалгалт ирэхээр гүйцэд шахаж бусад үед дутуу шахалт гэж юу байдгийг үзүүлж өгдөг байна даа.
Зочин · 2018/09/17
50 литрээс дээш хэмжээгээр авбал асуудалгүй. Бага хэмжээгээр авбал дутах юм байна гэж ойлголоо