Малайзад биеэ үнэлдэг дөрвөн монгол эмэгтэйг саатуулжээ
2018/09/17
Малайз улсад ажиллах, сурахаар очсон манай улсын харьяат дөрвөн эмэгтэй биеэ үнэлж байсныг тус улсын хууль хяналтынхан саатуулжээ.
Тэндэхийн цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт биеэ үнэлэх ажлыг зуучилдаг олон улсын сүлжээг илрүүлэн 26 эмэгтэйг баривчилсны дөрөв нь Монгол Улсын иргэн байсан аж.
Биеэ үнэлэгчдийн сүлжээг илрүүлэхийн тулд Малайзын цагдаагийн алба Цагаачлалын албатайгаа хамтран томоохон зочид буудлуудад шалгалт хийж дээрх тооны эмэгтэйтэйчүүдийг саатуулснаас гадна их хэмжээний ринггитийг хураан авсан байна. Мөрдөн байцаах ажиллагааг үргэлжилж байна.