Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
2018/09/20
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын байгууллагатай хамтран Их засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид суралцаж буй оюутнуудын дунд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд тус сургуулийн 2-4 дүгээр дамжааны 300 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сургалтын явцад оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө. Тодруулбал: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтын талаарх мэдээлэл болон Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцуулж, гарын авлага, брошур тараан ажиллагаа.
Tус сургуулийн удирдлагын зүгээс сургалт зохион байгуулсан ажлыг өндөрөөр үнэлж, хойшид дахин хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.