ЗТХЯ-ны ажилтаны аминд хүрсэн гэх сэжигтэн Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018/09/21
ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарч, нийгэм даяар томоохон шуугиан тарьсан билээ.
Тодруулбал ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн.
Сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн наймдугаар сарын 10-нд саатуулж, энэ сарын 10-нд түүнийг цагдан хорих хугацаа дууссан байна. Гэхдээ прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх нь байна.
Зочин · 2018/09/23
za barag awah yaliigna ugcnihsun yum bishu? 8jil uguud heden jil syylgasan bolood hygatsaanaasna umnu syllah na todorhoi boljee. odoogin niigemd mungutei bol yucn hiij bolhor boljde
Монголчууд · 2018/09/22
Алуурчинд яасан хунгон ял толовлож бна !!!хуульчид гуульчидаа
Монголчууд · 2018/09/22
Алуурчинд яасан хунгон ял толовлож бна !!!хуульчид гуульчидаа
Монголчууд · 2018/09/22
Алуурчинд яасан хунгон ял толовлож бна !!!хуульчид гуульчидаа
Сэжигтэн байгаад байхдаа яахав дээ · 2018/09/21
Улайн цайм ийм хэрэгтнийг сэжигтэг гэнэ шүү. Манайхан нээр алнаа. Аягүй бол ингэж байгаад мултарах нь дээ. Сэтгүүлчид үүнд нь хувь нэмэрээ оруулж гэмгүй нэр томъёо хэрэглэж байгаа юм биз дээ. Хэ хэ хэ