ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг хорих хугацааг сунгалаа
2018/09/23
Өнгөрсөн наймдугаар сард ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан.
Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм.
Харин сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сар гаруй болжээ.
Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргажээ.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Зочин · 2018/09/24
БУЗАР ХҮҮРИИГ ХУРДАН ЯЛЫГ НЬ ӨГӨӨД ЯВУУЛААЧ
зочин · 2018/09/23
Тэр чигт нь цааш нь далд хийгээч! "Гэм буруутай нь тогтоогдвол" гэнэ үү!? Үнэн муухай этгээд шүү дээ! Солонгосууд шиг гудамжинд гаргаж чулуугаар шидүүлж алвал таарах новш! Манай Монголчууд Солонгосчууд шиг шудрага нэгдэлтэй биш болохоор хувиа хичээгээд мангарлацгаачих байх л даа!