Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор оюутнууд, сурагчид архи согтууруулах ундаа ууж, эрүүлжлүүлэгдсэн тохиолдол хэд хэд бүртгэгджээ.

Энэ оны эхний есөн сарын байдлаар насанд хүрээгүй 174 хүүхэд эрүүлжүүлэгджээ. Мөн 134 оюутан эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. 


Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана хэнтэй нийлж байгаад нь байнга анхаарал тавьж байхыг холбогдох газруудаас анхааруулж байна. Мөн эрүүлжүүлэгдсэн оюутан, сурагчдын талаарх мэдээллийг сурдаг сургуульд нь албан тоотоор хүргүүлж эхэлсэн талаар НЦГ-аас мэдээлэв.