Гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир болон өөр нэг бөхөөс допинг илэрчээ
2018/09/24
Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд таваас дээш давсан бөхчүүдийн допингийн шинжилгээнд хамруулдаг билээ. Тэгвэл энэ жилийн шинжилгээгээр гурван бөхөөс допинг хэрэглэсэн нь тогтоогджээ.
Шинжилгээнд 32 бөх хамрагдсанаас Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага А.Цацавшир нараас допинг илэрсэн байна. Мөн энэ жилийн улсын баяр наадмаар шинэ цол авсан начин, харцага цолтны нэгээс допинг илэрсэн ч бөхчүүд "А" сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас " В" сорьцын шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Гарьд Н.Ганбаатар өөрийн мэдэгдэлдээ 2008, 2009 онд дараалан хүнд гэмтэл авсны улмаас өвдөгний чагтан холбоос тасарсан тухай дурдаад 2017 оны Улс тунхагласны ойн барилдааны үеэр өвчнөө дахин сэдрээсэн гэжээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард Бээжин хотод очин эмчилгээ хийлгэсэн байна. Энэ үеэр хийсэн эм, тарианаас нь хориотой эмийн илэрц илэрчээ. Одоогоор зөвхөн Н.Ганбаатар сэргээшийн шинжилгээнд бүдэрснээ мэдэгдээд байна. Түүнээс гадна өөр хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх албан бус мэдээлэл бий. Допингийн эсрэг үндэсний төв, МҮБХ зэрэг эрх бүхий байгууллагууд удахгүй албан ёсоор зарлах байх.
Хүннү · 2018/09/24
Ингэж байхаар бүгдээрээ хэрэглэг тэгээн хэн их хэргэлсэн нь аврага болно биз. Одоо эднийг бөх мөх гэж хүндэлж хайрлах хэрэггүй. Хүний хайр даадаггүй тэнэг хогнууд, нөгөө бөхийн өргөөг нь Хөгжмийн Зохиолчдийн Ходбоо билүү тэдэнд өгчих урлагийн тогололт л болно биз, зэвэрч байхаар энэ нь дээр. Наадуул чинь яахавдээ жилд нэг удаа наадмаар барилдах юм байгаа биз тэгээд л допинг царайлах биз.
Зочин · 2018/09/24
барилдах эрхийг нь хас все
Zochin · 2018/09/24
Bugd l hergleed bgaa tsoliig n huraagaad bval herglhee bolih bailguidee