С.Зоригийн амийг  хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн нэр бүхий  гурван иргэн шүүхээс  21-24 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар чанга дэглэмтэй 429 , Т.Чимгээ  407 дугаар хорих  ангид ял эдэлж  байгаа.

Гэтэл ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, улстөрийн захиалгат аллага бөгөөд  ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг захиалагчдыг удахгүй зарлана  гэж мэдэгдэж байв. Захиалагч тодроогүй байхад гүйцэтгэгчдийг тусгайлах байтал  эсрэгээрээ  нийтийн хорих руу шилжүүлсэнд хэргийг замхруулах вий  гэсэн хардлага  үүсжээ.

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин