Сүүлийн үед гол нуур, булаг, шанд тойромууд ширгэж байна гэсэн мэдээлэл их гарах болсон.  Тэгвэл 2013 онд Туул голын сав газарт явуулсан усны тоо бүртгэлийн дүн мэдээнээс үзэхэд ширгэж үгүй болсон зарим гол, горхи, булаг, шанд, нуур тойромууд сэргэж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал 2011 онд 411 булаг шанд тоологдож байсан бол 2013 онд 444, рашаан 16 тоологдож байсан бол 36, гол горхи 278 тоологдож байсан бол 288, нуур тойром 92 тоологдож байсан бол 95 болж тоо нь нэмэгджээ. Энэ нь 2013 онд хур бороо элбэгтэй байсантай холбоотой ажээ.    

Увс нуур-Тэсийн гол, Хяргас нуур-Завхан голын сав газруудын тооллогын дүн удахгүй гарах юм байна.  Албан бус, урьдчилсан мэдээгээр ширгэж үгүй болсон зарим гол, горхи, булаг, шанд, нуур тойромууд сэргэсэн байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа