Одоо би яавал дээр вэ??? туслаач
2014/02/05
За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би 17 настай жирийн л нэг хүүхэд байна. юу ярих гэсэн бэ гэхээр: Энэ түүх их адармаатай л даа.
Би хамаатныхаа (Ясан төрлийн) нэгэн охинтой үерхээд тэгээд одоо тэрэндээ үнэхээр хайртай юм л даа. Бид 2 үерхээд хэдэн сар өнгөрлөө. Бид 2ын дунд байгаа харилцааг хамаатнууд маань хүртэл мэдээд нэг өдөр бид хоёр салахаар боллоо. Тэр үед ямар их шаналаж ямар их зовж байсан гээч. Яалт ч үгүй салж нилээд хэдэн сар болсоны дараа тэр над руу залгаад уулзья гэж хэлсэн яг тэр мөчид дахин итгэл төрсөн.
Тэгээд би түүнд дахиад үерхэе гэж гуйхад тэр зөвшөөрсөн юм. магадгүй тэр мөчид би хамгийн жаргалтай хүн байсан байх. Гэтэл удалгүй дахиад л салчихсан. Одоо би яавал дээр вэ??? туслаач