1

Энэ бүх эмгэнэлтэй явдал дайн бараг дуусах дөхөж байхад болсон нь үнэхээр харамсалтай. Хэрэв тэд боомтоос хэдхэн хоногийн дараа хөдөлсөн бол багийн гишүүд цөм амьд үлдэж болох байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн өдрүүд буюу 1945 оны 8-р сарын эхээр АНУ-ын Индиана мужаар нэрлэгдсэн Индианаполис усан онгоц “Little boy” гэх атомын бөмбөгийг Tinian-ы АНУ-ын цэргийн түр баазад хүргэж өгөөд буцаж явжээ. Тус бөмбөгийг хэдхэн хоногийн дараа Hiroshima хот дээр хаяж Япон улс дайнд ялагдсан түүхтэй.

2

Индианаполис хөлөг онгоц Филиппиний арлын орчимд явж байтал гэнэт радарт үл үзэгдэгч пуужин тэднийг чиглэж ирэв. Амьсгаа авахын завдалгүй тэднийг пуужин онож улмаар дахин пуужин иржээ. Хөлгийн багийнхан уг пуужингуудын эсрэг юу ч хийж чадаагүй бөгөөд энэ бүхэн Японы шумбагч онгоцны гэнэтийн довтолгоо байсан аж. Ийнхүү алдарт хөлгийн бүхий л механизм эвдэрч далайн гүнд живэх гэсэн ганц сонголт үлдэх нь тэр.

3

Тус хөлөг онгоцонд 1198 цэрэг явж байсан бөгөөд тэднээс 900 гаруй цэрэг амьд үлдэн задгай далайд унаж чадсан байна. Гэвч тэднийг бүгдийг нь аз ивээсэнгүй. Учир нь АНУ-ын тэнгисийн цэргийн аврах хүчнийхэн төсөөлснөөс хамаагүй удаж ирлээ. Тэд задгай далайд бүхэл бүтэн 4 өдөр хүлээсэн бөгөөд 900 гаруй цэргээс ердөө 317 цэргийн амийг л аварч чадсан нь харамсалтай. Үлдсэн цэргүүд нь 4 өдрийн дотор аварга загасны дайралтад өртөж, давстай усны хордлогод орж,  хүйтний улмаас осгох зэрэг зовиуруудын улмаас амиа алдсан аж. Тус дайралт нь дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ын амссан хамгийн сүүлчийн томоохон гарз хохирол байсан юм.

4