Малчид найман хувийн орон сууцанд хамрагдана
2014/02/05
Засгийн газар иргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг батлаад хэрэгжүүлж эхэлсэн билээ. Орон сууцны зээл авахад урьдчилгаа нь 30 хүртэлх хувийг төлсөн иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон. Энэхүү зээлд тогтмол орлоготой иргэдийг хамруулж байсан бол шинээр малчин өрхийг ч хамруулахаар өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-д нэмэлт өөрчлөлт оруулж "дөрвөн улиралд мал хариулдаг, мал аж ахуйн үйл ажиллагаанаас амжиргааны үндсэн орлогоо бүрдүүлдэг малчин өрх нь орон нутагт баригдсан, журмаар заасан шаардлагыг хангасан орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах боломжтой" гэж тусгасан байна.
Мөн тушаалд “малчин өрхийн жилийн тогтмол бус орлогыг банк, хадгаламж хэлбэрээр байршуулж, энэхүү хадгаламжаас орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг сар бүр төлүүлнэ. Энэ тохиолдолд банк малчин өрхийн байршуулсан хадгаламжид зах зээлийн нөхцлөөр хүү төлнө. Малчин өрхийн улирлын чанартай орлоготой уялдуулан ипотекийн зээлийн төлбөрийг жилд хоёр удаа тооцож төлүүлж болно” гэсэн заалтууд нэмэгджээ.
Энэхүү тушаалийг 2014 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн даган мөрдөх, хэрэгжүүлж ажиллахыг бүх банкны гүйцэтгэх захиралд даалгасан байна.
Х.Даваа
Зочин · 2016/03/09
хотод байр авч болох юм уу?
Зочин · 2014/07/18
хэзээнээс хэрэгжих юм бэ? тодорхой мэдээлэл өгөөч.
Зочин · 2014/05/17
Хэзээнээс эхэлж хэрэгжих вэ дэлгэрэнгүй мэдээлж тус болооч
Малчин иргэн · 2014/03/23
Энэ яг хэзээнээс олгож эхлэх юм болоо. Хотод 8%-ийн зээлээр байр худалдаж авах боломжтой ю******. Эсвэл заавал орон нутагтаа л авах ёстой ю******?