“Facebook”-ын 50 сая хэрэглэгч цахим халдлагад өртжээ
2018/09/29
Аюулгүй байдлын алдааны улмаас 50 сая орчим хэрэглэгчийн хаяг халдлагад өртлөө гэж “Facebook” компани мэдэгдлээ.
“Халдлага үйлдсэн этгээдүүд хэрэглэгчдийн хаягийг хянахын тулд “View As” хавсралт дахь сул талыг ашигласан байна. Халдлагыг болсон гэдгийг мягмар гарагт олж мэдсэн бөгөөд цагдаагийн байгууллагад уг асуудлын талаар мэдээлэл явуулсан байгаа” гэж компани мэдэгдэлдээ дурдав.
"Цахим хуудасны аюулгүй байдлын алдааг зассан бөгөөд халдлагад өртсөн хаягуудыг шинэчилж, хуучин байранд нь оруулсан. Үүний зэрэгцээ өөр 40 сая хэрэглэгчийн хаягийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулаад байна" гэж “Facebook” компанийн Бүтээгдэхүүн менежментийн асуудал хариуцсан захирал Гай Розен мэдэгджээ.
Д.Нямтулга