"Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатарыг чөлөөлж, Д.Энхжаргалыг томилжээ
2018/10/01
Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын төлөөллийн нэг Б.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд Данзанбалжирын Энхжаргалыг томилжээ. Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү, банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм.
Тэрээр Монгол Улсын банкны салбарт олон жил ажилласны зэрэгцээ Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд Зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж буй юм.
Хүннү · 2018/10/02
Энэ чинь. Энхтайваны дүү хүүхэн мөн шивдээ. ТХБанкыг яасан гэдэг билээ дээ байз, уул нь чадвартай эмэгтэй гэсэн шүү
иргэн · 2018/10/01
нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг л үнэн дээ Мөнгөтөй төгрөгтөй Албан тушаалд очиж байвал эдэнд Хэний талд Үйлчлэх эсэх нь хамаагүй л дээ Эдэнд ямар Эх орон ч үзэл энэ тэр гэж байх биш
Бямбасайхан · 2018/10/01
Энэ балиар зальтай авгайдаа, шударга юм гэж алгадаа