“Мөнхийн реп” хамтлагийн Батухд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2018/10/01
“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргал найз бүсгүйгээ зодсон хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйг гэртээ байхад нь дахин зодож гэмтээсэн байна.
Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдрах хугацаандаа удаа дараа биед нь халддаг байсан гэх ба их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглосон гэх мэдээллийг өгч байв.
Найз бүсгүйгээ зодсон Батухд Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Харин хохирогч бүсгүй Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж гэмтлийн зэргээ тогтоолгосон. ШШҮХ-ээс хохирогч бүсгүй М-д ХӨНГӨН зэргийн гэмтэл тогтоогдсон хэмээн дүгнэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэргийн газарт “Мөнхийн реп” хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй аж.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
хохохо · 2018/10/07
тэнэг хүүхнүүд өөрсдөө очиж дэвсүүлчээд дараа нь балбуулаад манай нутагт хохь л гэж байдаг юм даа,тэр хар тамхичин зүгээр гарна,хохирсон гичий хөнгөн гэмтэл хохохо
Зочин · 2018/10/06
ENE MUU NUSAN DARTSAG EMEGTEI HUN ZODSON YM UUU .IIMERHUU SAVSAGANSAN YMNUUDTAI BITGII SUUJ BAI OHIDOO SAIN UDAM SUDRIIG NI SUDLAJ BAIJ SUU
Зочин · 2018/10/05
Охидууд минь ээ яая даа та нарыг эх эцгийнхээ үгэнд ороод аятайхан амьдарцгаа л даа эхийн үгнээс зөрвөл энэ байтугай юмтай л тулна. Охин хүүхэд чинь гуйлгаж байж /бэр гуйлгах ёс төртэй/ айлд очдог юм өөрөө гүйж очоод эцэс сүүлд нь амиа ч алдах дөхсөн байна шдээ.
gerel · 2018/10/04
shal hudlaa medeelel bitii tawildaa
God · 2018/10/02
Iim zaluus tamruugaa tonilj baiwal taarna Fuck..
Зочин · 2018/10/01
11-Р зүйлийн 6-р зүйлчлэлээр яллах нь буруу зүйлчлэсэн бна.11,7-р зүйл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шууд хорих ял өгөх естой.
ggg · 2018/10/01
ene muriitei togloomond unendee l hun bur dontoj bna
хайяаааа · 2018/10/01
Хошногоо тосолж байгаа болов уу?
zochin · 2018/10/01
Урлагийн хүн уяхан сэтгэлтэй гэж худлаа юм байна. Эмэгтэй хүнд гар хүрдэг урлагийн залуучууд олон болжээ
зочин · 2018/10/01
за дүү минь наад балмад этгээдээсээ эртхэн холдохгүй бол алсдаа амиа ч алдаж мэдэх нь байна шүү. Саяхан л бас нөгөө салбадай Өөскө эхнэрээ зодсон гээд л гараад байсан, мэдэхээс эд нар мэдэхгүйгээс хичнээн хүүхнүүд хүний гарын чилээг гаргаж явдан юм бол доо
zochin · 2018/10/01
er.n muu emd gej arch.gui hog hunii ohin uriig zodoh ene hund erh bggui shorond yav.l
хайяаааа · 2018/10/01
За хошногоо тослоод атаманууддаа бандидуулахдаа бэлдэх хэрэгтэй