Хиймэл эрхтэнтэй болсон эр анхы сексийнхээ дараа комд оржээ
2018/10/01
Английн иргэн Эндрю Уордл хэмээх 45 настай эр төрөлхийн бэлэг эрхтэнгүй тул найз бүсгүйтэй болсон ч секс хийх боломжгүй байжээ.
Харин эмч нар түүний зүүн гарын арьс, булчинг баруун гарын венийн судастай холбон нэг ёсондоо био мах гарган авч түүгээр хиймэл эрхтэн хийснээр энэ эр секс хийх боломжтой болсон юм. Тэрбээр хагалгаанд 66 000 ам.доллар зарцуулсан байна.
45 насандаа хагалгаанаас хойш 45 хоногийн дараа найз бүсгүйтэйгээ секс хийж зандангаа тайлсаны дараахан бие нь эвгүйрхсэн байна. Найз бүсгүй ч нь түүнд эмнэлэг рүү зөвлөн эмч рүү ярих хооронд тэрбээр ухаан алдан унажээ.
Үүнээс хойш уг эр эмнэлэгт тав хоног ухаангүй унтаа байдал буюу комд орсон гэх мэдээлэл гарчээ. Одоогоор түүний талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй аж.