С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт орно
2018/10/02
ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2017-10-14-ны өдөр “С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийн өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайд болох бүртээ С.Зориг агсны хэргийг шалгах ажилд нөлөөлдөг. 4 удаа С.Зоригийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тарааж 32 албан хаагчийг өөрчилсөн” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл энэ яриа батлагдаж байгаа бололтой. Тодруулбал, төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн хүмүүсийг илрүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ажил саяхнаас хийгдэж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удахгүй ажлаа өгөх гэж буй С.Баатаржавд үүрэг өгч, С.Баатаржав нь ажлын хэсэгт орсон мөрдөгчдийг шахаж эхэлсэн сураг ЦЕГ-ын тогооноос хальж, хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд яригдах боллоо. Дам дамаа үзүүлж байгаа энэ дарамт нь хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦЕГ-ыг төлөөлөн ажиллаж буй мөрдөгчдийг “ажлаа өг, дахиж хуулийн байгууллагаар хамраа ч битгий цухуйлгаарай” гэсэн агуулгатай бололтой.
Энэ хэргийн хамгийн сэжигтэй нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон нэр бүхий УИХ-ын гишүүд хөндлөнгөөс хэт оролцож, мөрдөн байцаагчдын 20 жилийн ажлын үр дүнг үндэслэлгүйгээр үгүйсгэж байдаг тухай хэвлэл мэдээллээр олон удаа гарсан. Тэр ч бүү хэл хэргийн газарт үлдсэн цорын ганц гэрч гэгддэг байсан Булганыг сэжигтэн бус захиалагчдын талд ажилласан яллагдагчаар татчихаад байхад илтэд өмөөрсөн, хэрэгт холбогдолгүй хэмээн тэрбээр олон нийтийн санаа бодолд нөлөөлж байсан удаатай.
Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар томилогдох бүртээ ажлын хэсгийнхнийг онцгойлон анхаарч өөрчлөлт оруулдаг нь улс төрийн аллагын захиалагчийг илрүүлэх ажилд ямар нэгэн шалтгаанаар саад хийж нэгэнт “илрээд” байгаа хэрэгтнүүдийг ял завших боломжийг бүрдүүлж байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Тиймдээ ч ажлын хэсэгт ажиллаж байгаа албан хаагчдыг шинэ бүрэлдэхүүнээр сольсноор мөрдөн шалгах ажиллагаа удааширч зөвхөн сонгуулийн шоу болох магадлал өндөр байна.
Нууцын зэрэглэлтэй хэргийн байцаагчийг ийнхүү солихоор төлөвлөөд байгаа нь хэнд ямар ашигтайг бодох л асуудал...
zochin · 2018/10/03
menget bol hutgan uimuulegch hun shu de
Зочин · 2018/10/03
ТОДОРХОЙ ШТЭЭ ! ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ,,,,,,, БУЛГАН АМЬД ГЭРЧ ХАРСАН ХҮН ИХ ТОДОРХОЙ ! ХОЁР ХҮНИЙГ СУЛЛАХ ЁСТОЙ АВААГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ АЛСАН АЛУУРЧИД ! МОНГОЛ ДАЯААР ХЭЛДЭГ
Zochin · 2018/10/03
Iim khugiin yum bichuulj baikh ch gejdee
bi · 2018/10/03
Зочин · 2018/10/02
Пизда.Үхсэн ч хүмүүсийн хооронд алалцаан үүсгээд 20- жил боллоо.
Зочин · 2018/10/02
NO toi doo ene gadaadiin hun
zo · 2018/10/02
BAATARJAB BOL ZUGEER L HUDUUNII HOGSHIN DUUTAI L HUN . TAMGIN DARGA NI CHALCHAA EMEE ORK
zochin · 2018/10/02
1-рт энэ нийтлэлийг бичсэн хүн олон түмэнд Нямдоржийн нэр хүндийг унагаах зориулалтай захиалгаар бичсэн байна 2-рт энэ хэргийг санаатайгаар бүдэгрүүлэх гэсэн хүмүүсийг халж солих нь зөв шүүдээ