Би амьдралдаа хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

“Би архи уудаг хүн биш. Шар айраг ч ууж байгаагүй гэдгээ баттай хэлж чадна. Энэ бол миний олон сайн чанаруудын нэг юм. Би нэг хундага архи ч ууж байгаагүй. Би ямар ч тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй” хэмээн түүний ярьсныг “CNN” телевиз иш татжээ.

Д.Трамп энэ талаар өнгөрсөн жил мөн ярьж байжээ. Хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан нь түүний том ах Фредийнх нь өгсөн зөвөлгөө нөлөөлсөнтэй холбоотой юм гэж тэрбээр хэлж байжээ. Түүний ах Фред Трамп архины асуудалтай нэгэн байсан бөгөөд 1981 онд 43 насандаа таалал төгсжээ.

Э.Аянзаяа 

Эх сурвалж: Монцамэ агентлаг