Голомт хотхоноос 1.3 сая доллартай холбоотой хятад иргэдийг барихаар шалгаж байгаа гэх албан бус мэдээлэл байна
2018/10/02
Хууль сахиулах байгууллагынхантай холбоотой авилгын хэргийг нэлээд өргөн хүрээнд шалгаж буй бөгөөд мөрдөх ажлын явцад 1.3 сая ам.долларыг хэргийн бусад холбогдогч энгийн хоёр иргэний түрээсэлсэн байрнаас хураасан нь олны анхаарал татаад байгаа.
Тэгвэл энэ хэрэгт холбогдон шалгуулж буй шинжээчдээ ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр ШШҮХ-гийн удирдлага гаргасан билээ. Тэгвэл яг одоо Голомт хотхоны гадна Тагнуулын ерөнхий газрын баривчилгааны ажиллагаа нь энэ хэрэгт холбоотой хятад иргэдийг баривчилж байгаа гэх мэдээлэл байгаа аж. Хятад иргэд нь хууль хяналтынханд их хэмжээний хахууль өгсөн гэх мэдээлэл байгаа юм.
Одоогоор баривчлах ажиллагаа цаг гаруй хугацаатай үргэлжилж байгаа бөгөөд Голомт хотхоны С блокны барилгаас хэн нэгийг саатуулахаар авч яваагүй, гадна хамгаалалт байсаар байна.