ЗТАЖ-ын яамны сайд Ж.Бат-эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018/10/04
Зам тээврийн яаманд гарсан олон зөрчлийн дараа тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 2018 оны найдугаар сарын 12-ны өдөр гаргасан.
Хүсэлтийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэн бүгд санал нэгтэй зөвшөөрч, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Төрийн албанд бусармаг хэрэг гарч, Зам тээврийн яамны байранд нэгнийгээ алсан хэрэг гарсан. Сайд нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд энэ асуудал шийдэгдэхгүй.
Энэ засгийн үед ард түмний амьдрал улам доройтож, туйлдаа хүрлээ. У.Хүрэлсүхийн удирдсан засгийг тараах нь зүйтэй гэж үзэж байна" гэв.
зочин · 2018/10/05
Сайдынх нь оролцоо бий! гэж яригддаг шүү дээ! Магадгүй бүүр дээрээс шидсэн чулуу ч байж мэднэ. Хурал дээр, Сайдаас шалтгаалалгүй хийгдсэн хэрэг гэж зарим нѳхдүүд яриад байгаатай санал нийлэхгүй хүн олон бий шүү!