С.Жавхлан : Энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсч, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо
2018/10/04
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдрийн энэ хуралдааны үеэр УИХ гишүүн С.Жавхлан ингэж үг хэлсэн юм.
Тэрбээр "Ойрын хугацаанд болсон үйл явдлыг тоочъё. Гадны тагнуулын онгоц Монголд ирлээ, галт тэрэг замаасаа гарсан том осол гарлаа, төрийн албан хаагчид нэгнийгээ хөнөөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж явдаг. Аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдах ёстой байна. Ойрын үед ер нь хуралдсан юм уу. Миний бие энэ талаар олж сонссонгүй. Энэ болгоныг харчихаад дуугай өнгөрөөд баймааргүй байна. Хэлээ хазаад суугаад байгаа Ерөнхий сайдтай байгаад хэрэг алга. Аймшигтай нийгэм бүтээчихээд Ерөнхийлөгч гээд сууж байх хэрэг алга. Та гурав гурвуулаа нийлээд хүрлаа хийгээч. Улс оронд нь ийм айхтар нөхцөл байдал үүсчихээд байдад эндээс ийм зээл авлаа, тэрний гарыг барилаа гээд явах юм. Тэрнээс гадна энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсч, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо. Маш их хугацаа өнгөрлөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтээ би одоо албажуулж өгнө. Та гурав найр наадмаа дуусгаад орон овоохойдоо ирж, түмэн олноо тайвшруулаач гэж шаардмаар байна” гэлээ.
Зочин · 2018/10/05
Муулмаар зэвүүцмээр олон гишүүн байдаг ч энэ залууг бол өрөвдөөд байдаг юм. Яах гэж УИХ д очив доо
Түвдэн · 2018/10/05
Жавлан минь дээ. Эсгий хийх газар нэг амьтан хэрэггүй байдаг даа. Наань чинь чамд тэгж мэдрэгдэхгүй байна уу
Баатархүү · 2018/10/05
Энэ нөхрийн тологойны эргүү гарахгүй байсаар байгад 4 жил болно шүү. Зарим хүмүүсийн энэ хугацаанд гарчихдаг юм. Энэ үгүй юм байна даа хөөрхий. Ээ чаваас гэж
Зочин · 2018/10/05
Тэгээд энэ дуучин шиг монгол эрчүүд уйламхай, харахад хүүхэн шиг , хоёр нүүртэй байх ёстой юм байна л даа
zochin · 2018/10/05
javhlan bol zugeer l duuchin hun shuu dee
zochin · 2018/10/05
kompanii zahirluud duuchid tamirchid geh met uur avyastai humuusiig songohoo bolimoor bna uursduu ch ichih heregtei urd urdah ajlaa l sain hiimeer bnashuu hetsuu ch yumoodoo tuurchihsun nuhduud
Зочин · 2018/10/04
Үнэн үг шүү
чацага · 2018/10/04
мэдрэл хог юугаа чалчина вээ
Увс хүн · 2018/10/04
Энэ чааваас энэ дуучин ч ийм л юм ярина даа зайлуул. Энэ тэнэг дуучинг сонгосон иргэд нэгийг бодооч.
Зочин · 2018/10/04
Жавхлан гэж энэ дуучин хурал дээр юу ярих аа одоо хүртэл ойлгоогүй сууж л бна даа.ҮАБ зөвлөл хуралдаж яг ямар асуудалыг шийдэх юм вэ.Энэ тухайн үед санаанд нь юу бууна тэрийгээ л ярих юм.Анхан шатны боловсрол мэдлэггүй иймэрхүү сандлын бөглөөсийг дахиж л сонгохгүй юмсан.
Зочин · 2018/10/04
Uursduu songoz baigaa shu
зочин · 2018/10/04
Жавхлангийн үг үнэн шүү.Ажлаа хиймээр л байна.Монгол улс эзэнгүй юм шиг санагдах болсон.
Зочин · 2018/10/04
Толгой нь олгой болсон ерөнхийлөгч