picRURussian Old Believers in Vylkove Odessa oblast

Уудам том Орос орны нэгэн хэсэг болох Сибирийн тайга бол дэлхий дээрхи хамгийн алслагдсан газруудын нэг билээ. Түүгээр барахгүй амьд хүн амьдрахад хамгийн хэцүү газар гэж хэлж ч болно. Урт удаан үргэлжилэх өвлийн улирал, түүний тэсэхийн араггүй хүйтэн цаг агаар нь уг газар нутгийг дэлхий дээрхи хамгийн том ямар ч амьд оршин суугчгүй нутаг болгосон юм.

Тодруулбал Сибир нь дэлхийн нийт хуурай газрын 10 хувийг эзэлдэг бөгөөд оршин суугчид нь ерөнхийдөө бүс нутгийн ан амьтад гэж хэлж болно. Өдрийн цагаар үнэг болон баавгай байх бол шөнийн цагаар чононууд ан гөрөөндөө гардаг. Хүний хөлөөс хол тул олон амьтадад аюулгүй гэр орон болж өгдөг, гэхдээ мэдээж хүйтнийг эс тооцвол.

3d4a10db9bd9cd3c43d88b3e2cb87720--siberian-forest-altai-mountains

Алтайн уулсын бүс нутагт орших Кутширла гол

Уншигч та дэлхийн хоёрдугаар дайн дууссан боловч түүнийг мэдэлгүй 28 жилийн турш ширэнгэд нуугдаж тулалдан амьдарсан  Shoichi Yokoi-ын түүхийг сонсож байсан гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл миний өгүүлэх түүх бас танд нэгийг бодогдуулах биз. 1978 онд Зөвлөлтийн геологичид Сибирт судалгаа хийж яваад нэгэн гайхалтай түүхийн гэрч болсон юм. Тэр бол Lykov-ынхан бөгөөд 1936 оноос 1978 он хүртэл ямар ч хүнгүй зэлүүд Сибирийн тайгад амьдарсан гэр бүл.

Тэднийг олсон газраас хамгийн ойрын хүмүүсийн суурин хүртэл 241 км-ын зайтай байсан байна. Lykov нь Оросын үнэн алдартны шашины үнэнч итгэгч бөгөөд тухайн үед ЗХУ шашинтай үзэлтнүүдийг гадуурхан хэлмэгдүүлж байсан түүхтэй. Иймд 1936 онд түүний төрсөн ах Karp-ыг ЗХУ-ын цэргүүд шашиныг түгээн дэлгэрүүлсэн хэмээн цаазаар авсан байна. Харин төрсөн дүү Lykov шашингүй амьдарч чадахгүй хэмээн үзэж тэр жилдээ гэр бүлээ аваад өргөн уудам Сибирийн тайгийг зорьсон аж. Тэр цаг мөчөөс хойш Lykov-ын гэр бүлийнхэнийг хэн ч олж харсангүй.

picRURussian Old Believers in Vylkove Odessa oblast

Тухайн үеийн үнэн алдартны шашинтнууд иймэрхүү байжээ

Эхэн хэсэгтээ тэд Монголын хилийн ойролцоох эзэнгүй тайгад амьдарч байсан боловч илүү гүнд шигдэхийг хүсэн улам бүр гүн руу явцгаасан байна. Монголын хил орчмоос хөдлөхдөө тэд дөрвүүлээ байсан бөгөөд Lykov, эхнэр Akulina, охин Natalia, хүү Savin-аас тэдний гэр бүл бүрдэж байлаа. Мөн тайгад хоёр хүү төрүүлсэн нь 1940 онд Dmitry, 1943 онд Agafia байлаа.

Хуучны шашинд итгэгч эр хол газар явахдаа уншиж болох ганц зүйл авч явсан нь Библийн судар байсан аж. Гэхдээ библи нь тайгад төрсөн хоёр хүүхдийг бичиг үсэгтэй болоход хангалттай байлаа. Харин тэдний хувьд жинхэнэ асуудал бол тэсгэм хүйтэн бөгөөд онгон зэлүүд байгалтай нүүр тулан тэсэж үлдэх явдал байсан юм.

Энэ олон жилүүдэд тэдний голчон иддэг хоол хүнс нь ерөнхийдөө Сибирын зэрлэг жимс болон цөөн хэдэн төрлийн хүнсний ногоонууд байв. Тэд түүнийг өөрсдөө тарьдаг байсан аж. Мөн Lykov-ын гэр бүл буу болон нум сумгүйгээр ан хийх аргийг суралцсан боловч тэдний хоол хүнсний асуудлыг бүрэн шийдэж чадаагүй юм. Тэд ихэнхидээ өлсгөлөн байдаг байлаа.

Үүний тод жишээ нь 1950 онд нэгэн харамсалтай явдал тохиолдсон нь эхнэр Akulina өлсгөлөнгийн улмаас хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Амьд үлдэгдсэд нь энэ аймшигт газар тэсэж үлдэхийн тулд үргэлжлүүлэн тэмцсээр.

1978 онд судалгаа хийж явсан геологчид санамсаргйү байдлаар тэднийг олоод үнэхээр хэлэх үггүй болтолоо шоконд орсон байна. Учир нь Lykov-ын гэр бүл дундад зууны үеийн нөхцөлд амьдарч байлаа. Тус судалгааны багийн гишүүн Smithsonian хэлэхдээ уг гэр бүлд туслахаар тэдний багийнхан маш олон зүйлийг санал болгосон боловч бүх зүйлд татгалзсан байна. Гэхдээ нэг зүйлд Lykov буулт хийсэн нь давс байлаа. Тэрээр 40 жилийн турш давс амтлаагүй бөгөөд амтыг нь бараг мартах шахсан тул татгалзаж чадаагүй гэнэ.

Хэдий тэд соёл иргэншилээс алслагдсан боловч цаг хугацаанаас тасарч чадаагүй юм. Lykov-ынхан дэлхийн хоёрдугаар дайн болж өнгөрсөн болон хүн төрөлхтөн саран дээр буусан гэх мэт юуг  ч мэдэхгүй байлаа. Удаан хугацааны турш судлаачид Lykov-ыг ятгасаны үр дүнд түүний гэр бүлийнхэнд орчин үеийн дэлхий ертөнцийн шинжлэх ухааны ололт амжилтуудаас үзүүлэхээр болжээ. Судлаач Vasily Peskov тэмдэглэхдээ “Бид бүгд л алсын зайн дамжуулалттай зөөврийн гар утастай байсан, харин түүнийгээ гаргаж үзүүлэхэд хөгшин эр өө, эзэн бурхан минь тэд юу бүтээчих нь энэ бэ, энэ чинь шил байна, тэгсэн хэрнээ дуугарч бас чичирхийлдэг шил” хэмээн уулга алдсан гэдэг.

800px-Talkessel_von_Werchojansk

Lykov-ын гэр бүлийнхэний амьдарч байсан газрын ойролцоо

Геологичдыг 1981 оны сүүлээр дахин очиход тэдний дөрвөн хүүхдээс гурав нь нас барсан байлаа. /Dmitry, Natalia, Savin/ Тэд бүгд ойр ойрхон нас барсан бөгөөд тэдний хоёр нь бөөрний дутагдлаас болсон бол үлдсэн нэг нь ханиаднаас болж өнгөрчээ.

Судлаачид Lykov болон түүний амьд үлдсэн охин Agafia хоёрын хамаатнуудыг олж 240 км-ын цаана байрлах тосгонд төрөл садан дээр нь хүргэж өгөхөөр эцсээ хүртэл гуйсан боловч тэд эс зөвшөөрөв.

Энэ бүхний эцэст Lykov 1988 оны 2-р сарын 16-нд нас барж түүний охин Agafia цор ганцаараа өргөн уудам тайгад амьдархаар үлдсэн аж. Эцэст нь тайгад төрж тайгад 75 жил амьдарсан Agafia 2014 онд соёл иргэншилт ертөнц руу явахаар шийдсэн байна. Тухайн үед тэрээр Оросын хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байлаа.