Ази, Номхон далайн олон улсын миссийн тэмцээнд Н.Мишээлт гуравт оржээ
2018/10/05
Ази, Номхон далайн олон улсын мисс-2018 /Miss Asia Pacific International 2018/ тэмцээний шалгаруулалт өчигдөр /2018.10.04/ орой 21.00 цагаас болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон, Мисс Монголиа 2018 тэмцээний Дэд Мисс Н.Мишээлт гуравдугаар байрт оржээ.
"Miss Asia Pacific International 2018"-ний тэргүүн титмийг Филиппины мисс Шарифа Акеел хүртжээ. Харин нэгдүгээр байрт Бразилийн мисс Габриела Палма, хоёрт, Коста-Рикагийн мисс Жессика Мелания Гонзалес, гуравт Монгол Улсын мисс Н.Мишээлт, дөрөвт, Венесуэлийн мисс Мариана Наталья Чакон тус тус оржээ.
"Miss Asia Pacific International" тэмцээн нь 1968 оноос эхлэн зохион байгуулаглдаж байгаа бөгөөд "Азийн эрэлд" хэмээх эрхэм зорилгынхоо хүрээнд Ази болон Номхон далайн орнуудын оролцогчдын дунд энэ тэмцээнийг зохион байгуулах болжээ.