Монгол Улсын хамгийн баян 10 хүнийг “Форбес” нэрлэж байна
2018/10/05
“Форбес” сэтгүүлээс жил бүр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргадаг. Энэ дагуу 2018 оны жагсаалтыг дэлхийд хүргэж байна. ФОРБЕС жагсаалт нь хөрөнгө оруулалтын хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, урлан, тансаг зэрэглэлийн орон сууц, усан онгоц гэх мэт зүйлийг анхаарч тус зэрэглэлийг тогтоодог аж.
Тэгэхээр Монгол Улс дахь хамгийн баян 10 хүний жагсаалтыг “Форбес” онцолж байна. Гэхдээ тэдний баялгийн эх үүсвэрийг мартаж болохгүй. Хаанаас үүдэлтэй, ямар замаар хөрөнгөжсөн нь анхаарлын төвд байгаа юм.
Должингийн Эрдэнэбилэг:
Түүний цэвэр хөрөнгө 700 сая ам.доллар. Улсынхаа хамгийн баян 10 хүний жагсаалтын 10-т бичигдэж, “Форбес” болон энэ оны Блумберг зэрэг санхүүгийн сэтгүүлд нийтлэгдсэн. Тэрбээр 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлөөр ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын банкны төлөөлөгчдийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр Монгол Улсын Хуулийн Хүрээлэнгийн баклаврын зэрэгтэй бөгөөд Менежментийн Академийн бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Гаваагийн Батхүү:
Түүний цэвэр хөрөнгийн хэмжээ 700 сая ам.доллар. Тэрбээр “Форбес”, Блумберг зэрэг санхүүгийн сэтгүүлийн жагсаалтын есдүгээр байранд хөрөнгийн хэмжээгээрээ жагсаж байна. Г.Батхүү нь 1991 онд “Шунхлай” группийг үүсгэн байгуулж, “АПУ” компанийг хувьчилж авсан. 2004-2016 онд УИХ-ын гишүүн, Их хурлын дэд дарга болон сайд гэсэн албан тушаалуудыг хашиж явсан. Түүний ах Г.Батсайхан нар “Media Group” ХХК-ийн 50:50 хувийг эзэмшдэг байна. Тэрбээр инженер, эдийн засагч мэргэжилтэй, Монголын улс төрийн лидер хоёр хүчний нэг болох Ардчилсан намын гишүүн юм.
Цэрэнпунцагийн Болдбаатар:
Цэвэр хөрөнгийн хэмжээ 800 сая ам.доллар. Монгол Улсын хамгийн баян 10 хүний жагсаалтын наймдугаар байрт зүй ёсоор орж байна. Тэрбээр ОХУ-ын Ленинград дахь Электролектын технологийн хүрээлэнд инженер мэргэжлээр магистр зэрэг хамгаалсан. Өдгөө үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг “Мобиком” корпорацийн захирлаар ажиллаж байна. Тэрбээр “Ньюком” группийн ТУЗ-ийн дарга, хамтран үүсгэн байгуулагч юм. Мөн барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээвэр гээд олон салбарт нөлөөгөө үүсгэж чадсан авахаалжтай нэгэн. Түүнчлэн 1990 оны ардчилсан хувьсгалын дараа сонгогдсон Монгол Улсын анхны парламентын гишүүн юм. Тэрбээр Монголын Цахилгаан Холбоо компанийн Ерөнхий захирлын албыг хашиж байв.
Цагаачийн Баатарсайхан:
Монголын баячуудын долдугаар байранд жагсах түүний хөрөнгийн хэмжээ 800 сая ам.доллараар хэмжигдэж байна.
Ноён Ц.Баатарсайхан “Таван богд” группийн ерөнхийлөгчийн албан тушаалтай бөгөөд үүсгэн байгуулагч нь юм. Мөн “Говь” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг. Тэрбээр 2009 оны гуравдугаар сараас хойш “ХААН Банк” ХХК-ийн захирлаар ажиллаж байжээ.
Лувсанданзангийн Болд:
Тэрбээр 800 сая ам.долларын хөрөнгөтэй гэж тооцогддог бөгөөд 2018 оны Forbes, Блумберг зэрэг санхүүгийн сэтгүүлд нийтлэгдсэн Монголын хамгийн баян 10 хүний жагсаалтын зургадугаар байранд оржээ.
Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн томоохон төлөөлөл болох “Бодь” группийн үүсгэн байгуулагчдын нэг. Л.Болд нь 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2000 онд сонгуульд ялагдсаныхаа дараа бизнесийн салбарт буцан орсон түүхтэй. Ингээд тухайн жилдээ Голомт банкны ТУЗ-ийн дарга, Монголын банкны холбооны ерөнхийлөгч болсон юм. Харин 2004 онд төрийн албанд эргэн ирж, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012, 2016 онд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Өдгөө тэрбээр Монгол-Швейцарийн парламентын хоорондын найрамдлын бүлгийн дарга, Монгол-Японы парламент хоорондын найрамдлын бүлгийн дэд дарга юм. 2014 оноос эхлэн Монгол-Германы Парламент хоорондын найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байна.
Сүхбаатарын Батболд:
Тэрбээр хөрөнгийн биржид нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд жагсаалтын тавдугаар байранд жагсаж байна. 2009-2012 онд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв. Харин 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын нам ялагдал хүлээснээр, тэрбээр намын дарга болон Ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгсөн. Өдгөө УИХ-ын гишүүн юм.
Ноён С.Батболд нь 1992 онд “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд хөл тавьсан байдаг.
Бямбаагийн Нямтайшир:
Тэрбээр 2018 онд хөрөнгийн хэмжээгээрээ улсынхаа хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг дөрөвдүгээр байраар тэргүүлж байна. Өдгөө “МАК” буюу Монголын Алт корпорацийн ерөнхийлөгч, бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг. 1990 онд “Одод” ХХК-ийг, 1993 онд “Монголын Алт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр саяхан болтол ажиллаж байсан юм.
Халтмаагийн Баттулга:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд тус жагсаалтын гуравдугаар байранд жагсаж байна. Тэрбээр 2004-2006 онд УИХ-ын гишүүнээр, 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан.
Тэрбээр 1990 он буюу Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих үед “Женко” ХХК-ийг үүсгэн байгуулж, 1997-2004 онд “Баянгол” зочид буудал, 1999-2004 онд “Мах Импекс”-ийн гол хувьцааг эзэмшиж байсан.
Лхагвагийн Чинбат:
Түүний цэвэр хөрөнгийн хэмжээ 1,9 тэрбум долларт тооцогддог бөгөөд жагсаалтын хоёрдугаар байранд бичигдэж байна. Тэрбээр улс төрийн ямар ч оролцоогүй байдаг. Л.Чинбат нь Монгол телевизийн ерөнхий захирал, “Гацуурт” группийн ерөнхий захирал юм. Түүнчлэн “Монголын агро-бизнес эрхлэгчдийн холбоо” компанийн ТУЗ-ийн гишүүн. Тэрбээр 1998 онд “Гол Гол” ХК-ийг үүсгэн байгуулж, компанидаа хувьцаа эзэмшдэг байсан.
Дашрамд дуулгахад, түүний газар тариалангийн талбай нь Монгол Улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог байна. Тиймээс Монголын газар тариалангийн хамгийн том бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно.
Жамбалжамцын Оджаргал:
Монгол Улсын хамгийн баян хүн бол Оджаргал. Түүний хөрөнгийн хэмжээ 2,6 тэрбум ам.доллар. Өдгөө тэрбээр мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн таван үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх “М-Си-Эс” группийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга гэх албан тушаалыг хашиж байна. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг байна.
Тэрбээр 1989-1991 онд Улаанбаатар хотын Эрчим хүчний удирдах газрын автоматжуулалтын инженерээр ажиллаж байсан бөгөөд олборлолт, олборлолтын үйл ажиллагаанд 14 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.
Нийгмийн шуудан сонин
2 · 2018/10/11
saikhan bn. undesni horongotnuud.. uragshaa
Зочин · 2018/10/08
бузар бузар бузар
Зочин · 2018/10/08
Чойжилсvрэн, Ажнай Бат-Эрдэнэ бас алга. Дандаа улсаас, улсын алт, нvvрс идэж баяжчихаад газар тариалан ч гэх шиг.
Зочин · 2018/10/07
Дан хулгайч дээрэмчид гаднынхны хошногууд байна.
ЗОЧИН · 2018/10/07
САЙД БАЙХДАА БАЙЛДААНЫ ОНГОЦ ХҮРТЭЛ ЗАРЖ БАЙГААД БАЯЖСАН ГЭМТ ХЭРЭГТЭНГ ТОП БАЯЧУУДЫН ТООНД ОРУУЛААД Л . ЮУНЫ ТОП - ХУЛГАЙЧ .
иргэн · 2018/10/06
ийм Нэр хүндтэй Форбес сэтгүүл ингэж алдах гэж дээ энэ Шалгаруулж байгаа Нөхдүүд ээ ямар шугамаар яаж ингэж Хөлжиж баяжсаныг Судалж шалгахгүйгээр Эрэмбэлж жагсааж болдог юм уу
иргэн · 2018/10/06
Энэ хэдийн ямар аргаар яаж Баяжсаныг Гадныхан мэдэхгүй дээ л Нэрлээ биз дээ Угтаа энэ Нэрлэгдээд эрэмблэгдээд байгаа Этгээдүүд чинь Улс орноосоо Хулгай Луйвар Залилан хийж Баяжсан Ард иргэд дээ хамгийн Адлагдаж байгаа Нэртэй Этгээдүүд шүү дээ Эдний тарьсан Балагаас болж өнөөдөр Монгол улс Хямралд орж Гадныханд ЭЗ-аас даатгачихаад сууцгааж байна шүү дээ
Зочин · 2018/10/06
оороо ух эхээр энхнэр янхандаад хуухдууд нь хар тамхичид блоо
Зочин · 2018/10/06
оороо ух эхээр энхнэр янхандаад хуухдууд нь хар тамхичид блоо
Зочин · 2018/10/06
оороо ух эхээр энхнэр янхандаад хуухдууд нь хар тамхичид блоо
Зочин · 2018/10/06
оороо ух эхээр энхнэр янхандаад хуухдууд нь хар тамхичид блоо
Зочин · 2018/10/06
оороо ух эхээр энхнэр янхандаад хуухдууд нь хар тамхичид блоо
Зочин · 2018/10/06
OROOOO BUSGAAA TSAGAAAAR BAYJIGSAD IHENH ALT GAZAR UHAJ BAYJSAN.
Зочин · 2018/10/06
Хужаа цусны улсыг ноён гэж өргөмжлөх ёстой юу
Зочин · 2018/10/06
Манай баячууд голдуу хужаа царайтай хятад хүний удам судар байна
Манай баяан МАН · 2018/10/06
Ми овогт, Хотын дарга Батболд, Сундуй тэргүүтэй төрийн албанаас төрсөн татвар төлдөггүй МАН-н баячуудын оруулсан бол хажууд нь наадуул чинь жижиг хүүхдүүд л гэсэн үг
Зочин · 2018/10/06
Ясан толгойтой ямаан омогтой нэг баагии надыг давсан баян байхгүй гэж хүн мөргөөд байсан .үхсэн ХоЙноо
Zaluu · 2018/10/05
Endees unend oir hun mash hovor bain
Zaluu · 2018/10/05
Endees unend oir hun mash hovor bain
Zaluu · 2018/10/05
Endees unend oir hun mash hovor bain
Zaluu · 2018/10/05
Endees unend oir hun mash hovor bain
45 · 2018/10/05
battulga iim hurungutei hun yaj avilgatai temtseh yum be Оффшер дансан дахь мөнгөө оруулж ирэх хэрэгтэй.