Сүхбаатар аймагт сэтгүүлч бүсгүй 6 залууд хүчирхийлүүлсэн хэрэг гарчээ. 

Тус аймгийн нэгэн телевизд сэтгүүлчээр ажилладаг уг эмэгтэйн уух зүйлд нь мансууруулах зүйл хийсэн байх магадлалтай аж. Бүсгүй хоёр танилтайгаа уулзах үедээ ухаан алдсан байна. Улмаар түүнийг сэрэх үед хамт байсан залуус хүчирхийлж байсан бөгөөд нэмж дөрвөн залууг дуудсанаар бүсгүй 6 залуугийн хүчирхийллийн золиос болсон байна. Уг хэргийн тухай Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг одоогийн байдлаар өгөх боломжгүй гэжээ. 

www.seen.mn